Comment.mn

Тэмээн жингийн цуваа Нийслэлийн хөгжлийн бэлгэдэл

11873282_1211732082185612_937116180_o842285321201508191148

“Торгоны зам” буюу тэмээн жингийн цуваан баримлын санаа, эх загварыг  орчин үеийн урлагийн бүтээлч Ё.Далх-Очир санаачлан гаргаж, уг төслийг Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас дэмжин , Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын Архитектур дизайны хэлтсийн заавар, зөвөлгөөний дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн хамтын бүтээл болж чадсан байна.

Энэхүү хотын оройн зайн баримлыг Нийслэлийн Иргэдийн Хурлын 2014 оны тоот шийдвэрт үндэслэн Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг 120 мянгат, Чингисийн өргөн чөлөө, “Олимпын Гудамж”-ны замын уулзвар буюу 120 мянгатын тойрогт  байрлуулжээ.

“Торгоны зам” цогц баримлын үндсэн утга санаа нь  “Торгоны зам” , “Цайны зам“ хэмээх нэрээр олон улс, дэлхийд алдаршисан Ази–Европын хооронд эдийн засаг , соёлын солилцооны  хөгжлийг бий болгоход  чухал үүрэг гүйцэтгэсэн  монгол тэмээний хүчирхэг бодит дүр төрхийг нээн харуулж , тэмээн жингийн цуваа бүхий хэлбэр хөдөлгөөн  нь эд баялагийг тээн улсын нийслэл руу орж  байгаа бэлэгдлийг харуулж байгаа аж.

Европын улс орнууд их далайн хөлөг онгоцнуудын загвар, зургийг эд баялгийн бэлгэдэл болгон дээдэлдэг нь Монголчууд бид тэмээн жингийн цувааг улс эх орныхоо эд баялаг, хөгжлийн бэлгэдэл болгон алдаршуулдагтай утга нэг юм.

Тухайн цаг үедээ дэлхий дахиныг хөгжлийн гарцанд хөтлөх чухал үүрэг гүйцэтгэж байсан дүр зургийг одоо дэлхийн хаанаас ч олж харж чадахгүй болсон тул ийнхүү хөшөө дурсгал болгон мөнхлөн үлдээж байгаа нь онцлох үйл явдал болж байна.

эх сурвалж: PHOTONEWS.MN

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.