Comment.mn

Самар түүж, идэхгүй байхыг анхааруулав

Гудамж, талбайд болц нь гүйцээгүй самар худалдаалах нь олширч байгаа тул иргэдийг түүхий самар түүхгүй, идэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.Одоогоор самар боловсорч гүйцээгүйн дээр хотын ойролцоох зарим ойд шавьжны хор цацсан нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай аж.

Хуш модны самрыг журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг байна.

Самрыг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг нөлөө үзүүлж, ирэх жилийн ургацад ч нөлөөлдөг аж. Мөн болц нь гүйцээгүй самар давирхай ихтэй тул нян, вирус, бохирыг амархан татдаг байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.