“Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр үзэгчдийн танил болсон УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэгийг та таних биз ээ. Түүнийг үзэгчид ийм эмэгтэйлэг байсан юм уу хэмээн гайхан хүлээж авсан гэдэг. Тодруулбал, “247” уран сайхны кинонд тоглосон дүр нь ихээхэн эмэгтэйлэг дүрийг бүтээсэн нь ийнхүү гайхахад хүргэсэн байх гэж ярилцлагадаа ярьсан байдаг.
Мөн анх удаагаа “Аз жаргалын шок”-д тоглосон болохоор Одноог эршүүд төрхөөр нь үзэгчид хүлээн авсан нь түүнд их таалагддаг гэсэн шүү. Тэрбээр нөхөртэйгээ ханилаад 11 жил болж байгаа аж. Гэр бүлийнхээ тухай “Би гэр бүлээ олны нүдэнд ил байлгах дургүй. Ил байлгах тусмаа надад аюултай санагддаг. Манай гэр бүлийн хүн бизнес эрхэлдэг хүн байдаг. Бид хамтдаа амьдраад 11 жил болж байна. Миний хүү хань, ээж дүү манай хадам аав ээж маш сайхан хүмүүс байдаг.
Би хадам гэх дургүй. Надад ганцхан аав үлдсэн миний хадам аав. Урлагийн хүмүүс бэлэн юман дээр очдог. Хүүхдээ албатай юм шиг аав, ээжээрээ харуулаад ажлаа хийгээд л явдаг. Урлагт золиос хэрэгтэй гэж үнэн гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Мэргэжилдээ үнэнч, сэтгэлтэй байснаараа амжилтад хүрэх байх. Одоо бол би дөнгөж үзүүрийг нь бариад авсан байна. Цаашдаа юу хийх чадвартай, боломж бололцоо байна тэр бүгдийг одоо залуу насан дээрээ ашиглах хэрэгтэй. Миний араас зөндөө залуучууд гарч ирэх ёстой.
Тэр гарч ирэх хүртэл нь би өөрийнхөө байр суурийг өөр дээрээ байлгах ёстой. Өөрийгөө тамгалах ёстой. Хийсэн юмтай өөрөө өөртөө түүхтэй үлдмээр байна. Одоо л би киноны санал авч байгаа болохоос өмнө нь би театр л байдаг байсан шүү дээ. Гэхдээ дахиад “Аз жаргалын шок”-ын Гэрлээгийн дүртэй төстэй дүр бүтээмээргүй байна” гэсэн шүү.
О.Ариун
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6