Comment.mn

Өнөөдрийн зурхай

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 1. Санчир гараг. Их морь одтой, 2 хар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлагаТүлэх. Шүтэн барилдлагаХурьцахуй. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Аялал зугаалахад таатай өдөр. Өрхийн гишүүн нэмэгдэх тухай сайхан мэдээг хүлээн авна. Эмэгтэй энэ ордныхон хайртаасаа бэлэг эсвэл анхаарал халамжийг авч магадгүй. Таны ажил хэрэг болон эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ямар нэг зүйл тохиолдоно. Энэ зуныг зугаатай өнгөрүүл.


Үхэр (4/20-5/20)

Биеийн гэрлэн бүрхүүл, зорьж тэмүүлсэн хүсэлдээ хүрэх, бусдыг өөртөө татах чадвар нэмэгдэх өдөр. Харин Буд гаригын саарах хөдөлгөөн нь арилжаа наймааны үйл ажиллагаанд хууран мэхлэлтийг амсах аюул байгааг зааж байна. Иймд том хэмжээний худалдан авалтыг хийхийг хойшлуулах нь зүйтэй. Таны эрүүл мэндэд аюул нүүрлэж байгаа тул өмнөө байгаа ажлаа нягт нямбай төлөвлөөрэй.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр та ойр дотны хүмүүс, хамтран зүтгэгчид, найз нөхөд, хамаатан садны зүгээс хийсэн харгис дээрэнгүй үйл явдал, үг яриатай учрах нь. Хэзээ хэзээнээс илүү их тэсвэр тэвчээрийг гарган хүлээцтэй хандах нь танд хэрэгтэй байх болно. Ажил үйлс бүтэлгүй тийш хандах нь тодорхой болмогц биеэ барьж тэвчээртэй байхгүй бол уг асуудлыг бүр дэвэргэх аюулд орж болзошгүй. Тайвшраад үр хүүхдүүддээ анхаарал халамж тавих хэрэгтэй. Тэд таны тусламж дэмжлэгийг халуунаар хүлээж авна.


 Мэлхий  (6/22-7/22)

Амьдралын эрч хүч хамгийн доод түвшинд байна. Аялал, жуулчлал, албан томилолтоор явбал азгүйтлээр дуусах магадлал өндөр байгаа тул хойшлуулах шаардлагатай. Эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Эрсдэлтэй салбарт үйл ажиллагаа явуулах, аль эсвэл хэт их ачааллыг өөртөө өгөх гэсний хэрэггүй. Мөнгө санхүүгийн алдагдал хүлээж хямралд орох магадлал маш өндөр байна. Өдрийг гэр бүл найз нөхдийн хүрээнд өнгөрүүлэхийг хичээгээрэй.


Арслан (7/23-8/22)

Хямралтай өдөр. Таны амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Сэтгэл санаа огцом хувирч өвчлөх магадлалтай. Өөрийгөө бусдаас бүү тусгаарла. Дотнын хүмүүс ялангуяа үр хүүхдэдээ анхаарал тавь. Тэдэнтэйгээ хамт цагийг ур ашигтай, зугаатай өнгөрөөх нь тэдэнд ч танд ч маш таатай байх болно. Та өөрийн зохион байгуулах ур чадвараа бүрэн гаргаж, өрнөж байгаа үйл явдалтай зохицон тэвчээртэй байж, аливаа ажил төрөлд ажил хэрэгчээр хандах хэрэгтэй болох нь.


Охин (8/23-9/22)    

Дурын сонирхолтой ажил эхлүүлж, гэр бүлийнхэнтэйгээ харьцахад таатай өдөр байна. Таныг өнөөдөр азын тэнгэр ивээж байгаа тул энэ боломжийг алдахгүй байх нь чухал. Хуучны алдаагаа засах нь чухал асуудлуудыг шийдвэрлэнэ. Шинэ хүнтэй танилцах эсвэл романтик болзоонд явна.


Жинлүүр (9/23-10/22)

Энэ өдөр бүх зүйлийг амар тайвнаар эхлэх нь зүйтэй. Төсөл төлөвлөгөө гаргах гэсний хэрэггүй. Үл гүйцэлдэх магадлал маш өндөр байна. Амьдралаас ихийг шаардалгүй оногдсон зүйлст сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй. Гэвч амьдралаас хүртээж байгаа зүйлс чамлалттай санагдаж өөртөө болон эргэн тойрны хүмүүст урам хугарах бололтой. Үдшийг соёлтойгоор амрах байдлаар, тухайлбал кинотеатр явж үр хүүхдүүд, хань ижлийн хамтаар өнгөрөөх нь таатай.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр та хэн нэгэнд ихээхэн гомдох болон эсвэл зөрчилдөөн үүснэ. Энэ нь найз нөхөдтэй холбоотой байна. Тиймээс найз нөхөддөө найдах хэрэггүй. Од гараг хувь тавиланд тань гэнэтийн өөрчлөлт орж болзошгүй сануулж байна. Гэнэтийн сонирхолтой шинэ санал авна. Өнөөдөр эртний найзтайгаа эсвэл эсрэг хүйстэнтэйгээ уулзахад таатай байх бөгөөд алга болсон зүйлээ олно. Магадгүй гэр бүл дэх асуудлаа шийдвэрлэнэ.


Нум (11/22-12/21)

Романтик харилцааг эхлүүлэх гэсэн анхны зорилго нь эрэгтэйчүүдийг торонд оруулна. Гэвч удахгүй шүтэн бишрэх байдал нь харгис хардлагаар солигдоно гэдгийг одод анхааруулж байна. Хэрүүл, харилцан гомдох нь харилцааг бүрэн таслахад хүргэнэ. Эмэгтэйчүүд найз нартаа, садандаа туслах болно.


Матар (12/22-1/19)

Уран бүтээлч хүмүүсийн хувьд таатай сар болно. Ажил хэрэгт хамгийн их ашигтай байж болох энэ алтан үеийг бүү алдаарай. Бүтээлч байж хамгийн ойр дотны хүмүүстэй дотно харилцаагаа хадгалаарай. Бизнесийн ажлаа амжилттай дуусгахын тулд хүч чадлаа зөв хуваарилан ажиллахыг од гарагс зөвлөж байна. Таны уужим сэтгэл, нээлттэй байдлыг хэн нэгэн муугаар ашиглаж мэднэ. Зөв хүмүүс болон найз нөхөдтэй уулзаж тэдний сайхан үг, ярианаас таашаал авч аз жаргалтал болно.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр дэлгүүрээр бага явах хэрэгтэй бөгөөд түрүүвчээ сайн анзаар. Үнэ бүхий худалдан авалтаас зайлсхий. Эрсдэлтэй үйлдэл хийх хэрэггүй. Ойр дотнын хүмүүст гаргах хэт их халамжаа багасга. Хачирхалтай зүйл энэ таагүй явдлын шалтгаан болно.Хайр сэтгэлийн явдалд амжилттай байдал нь таныг орхихгүй.


Загас (2/19-3/20)

Шүүмжпэлттэй өдөр. Та олон янзын, олон төрлийн гэнэтийн явдлуудтай учрах болно. Бүр магадгүй энэ бүхэнд та толгойгоо алдаж мэдэх бөгөөд гагцхүү сэтгэл хөдлөлөө барин дийлж чадах агуу чадвар тань таны авралын од болно. Таатай сайхан нөхцөл байдлыг бүрдүүлэхэд нээлттэй, илэн далангүй, халуун дулаан хувийн харилцаа нөлөөлж таныг баярлуулах болно.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.