Comment.mn

Хэнтий аймгийн ардчилсан залуучуудын холбоог Ц.Баатархүү тэргүүлнэ

Хэнтий аймгийн Ардчилсан намын зуны ээлжилт цугларалт энэ сарын 8-10-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Балданбэрээвэн хийдэд амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, намын удирдлагууд  болон 18 сум гурван тосгоны 800 гаруй гишүүд дэмжигчид оролцсон юм.

Энэ удаагийн уулзалтад ардчилсан намыг дэмжигч сумдын залуучуудын холбооны удирдлагууд болон Улаанбаатар хот дахь залуучуудын төлөөлөл оролцсоноороо онцлог байлаа. Уулзалт чуулганы үеэр  намын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын холбоог шинэчлэн байгуулж бүтцийн өөрчлөлт  хийсэн юм.

Ардчилсан намын дэргэдэх залуучуудын холбооны тэргүүнд нийслэлийн Засаг даргын орлогч асан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү болон МЗХ-ны Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооны тэргүүн, МЦХ ХК-ийн Лавлах үйлчилгээний төвийн дарга На.Батбаяр нар өрсөлдөж На.Батбаяр санал асуулгад оролцсон залуучуудын 48 хувийн санлыг авсан бол  52 хувийн саналаар Ц.Баатархүү Ардчилсан залуучуудын холбоог тэргүүлэхээр болсон байна.

Уулзалтын үеэр мөн сумдын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнүүд хуралдаж  ирэх сонгуульд залуучуудын байгууллага хэрхэн ажиллах талаараа удирдлагуудтай санал бодлоо солилцлоо.

Дашрамд дурдахад, ирэх 2016 оны сонгуульд Хэнтий аймгаас УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, “Цагаан шонхор” холдинг ХХК-ий захирал Ч.Энхтайван нар нэр дэвшихээр болсон байна.

Сэтгүүлч: О.Эрдэнэчимэг

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.