Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Энэ жилийн хувьд урьд өмнөх жилүүдээс харьцангуй зохион байгуулалттайгаар ЕБС-д элсэгчдийг бүртгэж байгаа билээ.
Хамран сургах тойргийн хүүхдээ авах, зөрчсөн тохиолдолд сургуульд нь торгууль ногдуулах зэргээр суралцагчдын суралцах орчныг хангах талаар салбар яамнаас чамгүй олон ажил хийж байгаа. Мөн энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 165 нэр төрлийн нэг сая 200 мянга орчим сурах бичиг хэвлэж нийлүүлэх юм байна.
Энэ жил суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчилж байгаатай холбоотойгоор Vl-LX ангийн 77 нэр төрлийн сурах бичиг, багшийн номыг шинээр, I-XII ангийн 88 нэр төрлийн сурах бичиг, багшийн номыг дахин хэвлэж нийлүүлэх юм байна. Мөн I-IV ангийн 25 нэр төрлийн 20 мянга орчим сурах бичгийг казах хэл рүү орчуулан Баян-Өлгий, Ховд аймгуудад хүргэхээр болжээ. Өнгөрсөн сард I-V болон XII ангийн сурах бичгүүдийг хэвлэж дуусчээ. Мөн шинээр зохиогдсон VI-IX ангийн сурах бичгүүдийг хэвлэж ирэх долоо хоногт хэвлэж дуусах төлөвлөгөөтэй байна. Сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг байхаар салбар яамнаас шийдвэр гаргаад байгаа аж.
А.Ханд
New.mn