Энэ жилийн “Даншиг наадам” албан бус “мисс”-тэй болж, ард түмэн тэр сайхан бүсгүйг олны дундаас онцлон магтаж байна. Өнөө өглөөнөөс эхлэн цахим ертөнцөөр жороо морины уралдаанд түрүүлсэн оролцогчийг бус тавдугаар байрт шалгарсан М.Баярмаа гэх бүсгүйн сайхныг гайхаж, ам уралдан ярьж байх юм.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Мижиддоржийн Баярмаагийн зургийг УИХ-ын “алдарт” зурагчин М.Зоригт гишүүн дурандаа буулгаж, нүүр номондоо нийтэлж олны хүртээл болгов. Ангийн нөхдөө папарацидаг эрхэм гишүүн даншиг наадмын сайхан бүсгүйг ийн гэрэл зургийн авчээ.
Тэрбээр “Дараа жилийн даншигт жороо морьтой гоо монгол бүсгүй шалгаруулах бол эхний байрыг 50 сая төгрөгөөр ивээн тэтгэнэ” хэмээн бичиж олонд дуулгахад эхнээсээ ирэх жилийн наадамд оролцож миссээр тодрохоор бэлдэж эхэлж байгаа сурагтай. Харин гишүүн М.Зоригт ивээн тэтгэхээр болсон тухайгаа Хотын дарга Э.Бат-Үүлд дуулгахад ихэд таатай хүлээж авсан гэнэ шүү: