Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 8. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 23. Санчир гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 9 улаан мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 20 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох улирал 4 цаг 56 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Шал дэмий аз туршсан зүйл хийх болон худалдан авалт хийхгүй байхыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байх боловч, дотоод эрч хүчний илүүдэл таныг сүйрүүлж магадгүй тул бусдын зөвлөгөөг сайн сонс. Бүтээж туурвих идэвхи, хэрэглээгээ багасгаж, өөрийн бодол санаа, сэтгэл зүрхээ ойлгож мэдэх нь чухал.
Үхэр (4/20-5/20)
Өмнөх өдрийн үйл явдалтай холбоотойгоор сэтгэл санаа өөдрөг байна. Амьдралын эрч хүч нэмэгдсэнээр ойр дотнынхонтойгоо харьцаагаа сайжруулж магадгүй. Ихэнх энэ ордныхон санхүүгийн нааштай мэдээ эсвэл шинэ хүн хүлээж авна. Энэ өдөр төрсөн хүүхэд ер бусын чадвартай байж болзошгүйг анхаараарай. Мөн энэ ордны шинж тэмдгүүдийг ч өвлөн авна.
Хамтатгах (5/21-6/21)
Таагүй өдөр. Сэтгэл санаа хямарснаас болоод биеийн ачааллыг даахгүй. Хайр дурлалын адал явдлаас хол байгаарай. Хууран мэхлэлт, урам хугарах нөхцөл байдал хүлээж байна. Бүтээлч байдал, гүн ухааны талаар эргэцүүлэн бодох, бие сэтгэлээ тайвшруулахад таатай өдөр. Өдрийн хагаст сэтгэл санаагаар унахгүй байхыг зөвлөж байна.
Мэлхий (6/22-7/22)
Сэтгэл санаа, бүтээлч сэтгэлгээ, бэлгийн хүч чадал өндөр байна. Гэнэтийн мэдээ, үйл явдал эсвэл тааламжгүй тохиолдыг таны авхаалжтай байдал, асуудалд шүүмжлэлтэй хандах чадвар нь давж гарахад туслана. Гэр бүл болох, гэр бүлийн харилцаа болон хувийн амьдралдаа эерэг өөрчлөлт гаргах, хүүхэдтэй болоход тааламжтай байна. Азтай худалдан авалт хийж, тоглоомонд хожсоноор санхүүгийн байдлаа өсгөх боломж гарна.
Арслан (7/23-8/22)
Эерэг ба сөрөг хандлагатай өдөр. Ажил хэрэгч чадвар өндөр байх боловч материаллаг байдал нэгэн хэвийн байна. Гэвч гонсойх хэрэггүй. Энэ нь удаан үргэлжлэхгүй. Удаан хугацаагаар үр ашигтай хамтран ажиллах хүмүүстэй танилцана. Үдээс хойш бие тавгүйтэх магадлалтай. Спиртийн төрлийн ундаанаас татгалз.
Охин (8/23-9/22)
Нийцтэй, тогтвортой, шударга байх өдөр. Өдрийн эхний хагаст гарах үймээн бужигнаан, аар саар үүрэг хариуцлага нь сөрөг хандлага гаргахад хүргэнэ. Харин өдрийн хоёрдугаар хагаст хамгийн аз туршсан эрсдэл ихтэй төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ханцуй шамлан орох хэрэгтэй. Учир нь чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлэхэд тань од гарагс туслахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Таатай өдөр. Шаргуу хөдөлмөрлөж өөрийн зорилгодоо хүрэх өдөр эсвэл хэн нэгэн эрх мэдэлтэй нэгэн дараа жил гэхэд зорилгоо босгоход тань санхүүгийн туслалцаа үзүүлэх болно. Оройг үр хүүхдийнхээ эрүүл мэнд болон өөрийн эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна. Магадгүй бие эрхтэн сулрах тул дархлаа сайжруулах химийн бус эмчилгээг сонгох хэрэгтэй.
Хилэнц (10/23-11/21)
Амрагийн харилцаа, гэр бүлийн хосуудад таагүй өдөр. Эрсдэлтэй алхамд дурлан гэнэт зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцож магадгүй. Гэхдээ та хүмүүсийг таньж мэддэгийнхээ ачаар, мөн зөв тооцоолсоны хүчинд мухардмал байдлаас амжилттай гарч чадна. Эр зориг гарган биеэ барьж сур хэмээн одод зөвлөж байна.
Нум (11/22-12/21)
Хэрүүл маргаан, зөрчилдөөнтэй холбоотой өдөр. Биеэ барьж, элдэв дэмий зүйлд санаагаа зовоохгүй бай. Өнөөдөр, тэртээ тэргүй толгой маш ихээр өвдөх тул хэтэрхий их хуч гарган, хүч тамираа тасартал ажиллахгүй байхыг хичээгээрэй. Амралтын энэ өдөр та яаж амрахаа шийдээгүй бол хамгийн ойр дотныхоо хүнд хандах хэрэгтэй. Усан эмчилгээ хийх болон гэр бүлийн хүрээнд тайван сайхан амрах нь таны эрүүл мэндэд тустай.
Матар (12/22-1/19)
Таны амьдралын хүч чадал маш өндөр түвшинд оршин байна. Таны бүтээн туурвих чадвар, бэлгийн чадвар, бусдыг итгүүлэх чадвар өсөн нэмэгдэнэ. Энэ өдөр нь биеийн хүчний ачаалал авах, удаан хугацаагаар зугаалахад тохиромжтой. Түүнчлэн сугалаанд хонжвор хожих, ашигтай худалдан авалт хийх зэргээр мөнгө санхүүгийн байдлаа сайжруулах аз тохиох нь дамжиггүй. Харин хувийн харилцаанд зарим нэг тогтворгүй байдлын шинж ажиглагдана. Танд гэж зөвлөхөд манлайлах гэж зүтгэхгүй байхыг хичээхиин зэрэгцээ бусдыг гомдоох, маргааныг өдөөх шалтаг болох тул жижиг сажиг зүйлд өөрийнхөөрөө зүтгэхгүй байх нь зүйтэй.
Хумх (1/20-2/18)
Зочид хүлээн авах, найз нөхөдтэйгээ харьцах, наргин цэнгэхэд таатай өдөр. Ганцаараа болон бусадтай хамтран уран бүтээл туурвихад тохиромжтой. Гэнэтийн зардал гарч магадгүй тул мөнгө санхүүгээ хэмнэж, тооцоотой бай. Үдэш гэр бүлийн харилцаа хурцдаж, үр хүүхдүүдтэйгээ зөрчилдөж магадгүй байна.
Загас (2/19-3/20)
Туйлын таагүй өдөр. Хол газар зорчих, аяллаар явах нь хориотой. Цагаа гэр бүл орон гэртээ амрахад зарцуул. Өөрийн сэтгэл санааны байдал ба мэдрэмжийг цэгцлэхийг хичээ. Байрны засвар, зуслангаа тохижуулах ажил хийсний хэрэггүй. Алдаа гаргаж, гэмтэл бэртэл авч болзошгүй. Өнөөдрийн үйл явдал нь таны дотоод мөн чанарын илрэл юм. Шинж тэмдгийг анхааран үзэж, тайлж дүгнэхдээ нягт нямбай бай.