Comment.mn

З.Энхболдын үзэмж

Монгол Улсын хоёр дахь том албан тушаал УИХ-ын дарга З.Энхболд чуулган дээр үг хэлэх гишүүдийг таалах эс таалах үзэмжээр ялгаварлан үг хэлүүлдэг болжээ. Өчигдөрхөн хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр МАН-ын зургаан сайдын асуудлыг ярилцах үеэр энэ нь бүр улаан цагаандаа гарав. Ардчилсан намынхнаа З.Энхболд таалдаг болохоор үгийг нь дуусгадаг, МАН-ынхныг таалдаггүй болохоор үгийг нь дуусгалгүй микрофоныг булаадаг ийм л жишиг тогтчихлоо, УИХ-ын танхимд. УИХ гэдэг хууль тогтоох дээд байгууллага З.Энхболдын хувийн компани биш. Гэтэл хувийн компанийн захирал ажилтнаа загнаж байгаа юм шиг гишүүдээ загнадаг “тэнэглэл”-ийг З.Энхболдоос өөр УИХ-ын даргаар ажиллаж байсан хэнбугай ч үзүүлж байгаагүй. Өчигдрийн чуулганыг үзсэн ард түмний дийлэнх нь “З.Энхболд УИХ-ын дарга биш дарангуйлагч юм биш үү” гэсэн сэтгэгдэлтэй үлдсэн нь илт. Өнөөдөрч энэ сэдэв сошиал ертөнцөөр хүчтэй тарж байна. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын микрофоныг өөрийнх нь хэлж ярьсныг сануулсных нь төлөө “Чиний ярьж байгаа надад таалагдахгүй” байна гээд булаачихсан. Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, нэгэн насныхаа амьдралыг зориулсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг “уймраа” гэж хэлсэн нь монголын ард түмнийг бухимдуулав. З.Энхболдын дарангуйлал газар авбал Монгол Улс ямар замаар замнах бол гэхээс жихүүдэс төрж байна.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.