Comment.mn

Түрүү азаргыг Пургон машинаар байлав

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадмын хурдан азарганы уралдаан өнөөдөр боллоо. Гараанаас 174 азарга тоосоо өргөхөд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Галбаатарын хар азарга түрүүлж Пургон машинаар байлав. Увс аймгийн Түргэн сумын харьяат Анхбаярын хүрэн аман хүзүүдэж найман сая төгрөг хүртлээ.

Айргийн гуравт Төв аймгийн Жаргалант сумын харьяат Ганбаатарын хүрэн, дөрөвт Ховд аймгийн Дөргөн харьяат Төртүвшиний зээрд, тавд Говь-Алтай аймгийн харьяат Анхбаярын буурал азарга айрагдаж уясан эзэн, хурсан олноо баярлууллаа. Айргийн гуравт орсон азарга зургаан сая, айргийн дөрвийг тав сая, айргийн тавд орсон азаргыг дөрвөн сая төгрөгөөр шагналаа.

6-10 дугаар байрт хурдалсан азарга бүрт нэг сая төгрөг, 11-20 дугаар байр 400 мянган төгрөг, 21-30 дугаар байрт 300 мянган төгрөг, 31-50 дугаар байрт 200 мянган төгрөгөөр тус тус байлав.

www.Urlag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.