Улсын нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд өөрсдөө хэрэгт холбогдсон нь нийгэмд багагүй шуугиан дэгдээх нь.
Тодруулбал, Баянгол дүүрэгт байрладаг Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа билээ. Эх сурвалжийн хэлж буйгаар Эрүүгийн цагдаагийн газрынхан багагүй хугацаанд түүнийг хөндлөнгөөс ажиглаж, мөрдөн шалгасны эцэст үйлдэл дээр нь барьжээ.
Түүнийг энэ сарын 10-ний өдөр саатуулсан бөгөөд цагдан хоригдох 14 хоногийнх нь хугацаа өчигдөр дууссан юм байна. Гэвч эх сурвалжийн хэлж буйгаар түүний цагдан хоригдох хугацааг 1 сараас сунгасан сурагтай.
Х.Тамир нь өмнө нь хип хоп хамтлагт дуулж, бүжиглэдэг байсан бөгөөд энэ үеэс хар тамхи хэрэглэдэг болсон байж болзошгүй гэх таамаг байна. Тээврийн прокурорын газраас гадна Багануур дүүрэгт прокурор гээд олон газар ажиллаж байжээ.
Тэрбээр энэ удаагийн ажилдаа ороод удаагүй байсан аж. Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү бөгөөд төрсөн дүү нь нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг Х.И гэх шүүгч ажээ.
Хэргийн талаар одоогоор холбогдох, хууль хяналтын байгууллагуудаа ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа юм.
Албаныхны зүгээс уг хэргийг ихэд нууцалж байгаа ч эх сурвалжууд уг мэдээллийг баттай Х.Тамираас гадна хэд хэдэн хүн ч шалгагдаж байгааг онцолсоор байна.
Өмнө нь прокурорууд ямар нэг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад болсон, эрх мэдлээ давуулан хөндлөнгөөс хэрэгт нөлөөлсөн гэх мэтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Тэгвэл энэ удаад бүр өөрсдөө хэрэгт холбогдоод авчээ.
Д.Дуулим
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9