Comment.mn

Увс аймгийн музейд Р.Наваанцэрэнгийн хүндэтгэлийн буланг нээлээ

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулан Цэргийн яамны сайд асан Зоригт Бэйл Наваан Р.Наваанцэрэнгийн хүндэтгэлийн буланг аймгийн музейд нээх ёслол боллоо. Р.Наваанцэрэн нь 1865 онд Засагт хан аймгийн Бага элжигэн хошууны Засаг ноён, улс дор туслагч гүн Ринчинпилийн гурав дахь хүү болон төржээ.

14 настайдаа 1879 онд аавынхаа орыг залган Засаг тэргүүн зэргийн тайж хэргэмтэй залгамжилжээ. 1879-1922 онд Зүүн Хан хөхийн хошууг захирч гэрээр манж, түвд бичгийн боловсрол эзэмшсэн улс төрийн идэвх өндөр нэгэн байжээ.

Тэрбээр “Өрнөд замын зүүн гарын хойт адгийн хошууг захирах тамга” гэж монгол-манж бичгээр бичсэн тамгыг барьж 45 жил хошуугаа захирсан байна. “Гараг” студийн захирал, аялагч, сэтгүүлч Г.Бадамсамбуу нээлтийн ёслолын үйл ажиллагааг хөтлөн явуулсан. Тэрбээр “Энэ хүн бол Ховд баруун хязгаарыг эрхлэх анхны Монгол сайд. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын эхлүүлэх Манжаас салж тусгаах улс болох талаар хэлэлцэхээр Богд уулын арын Төр хурхын аманд нууцаар уулзсан Монголын нөлөө бүхий 11 ноёдын нэг нь Р.Наваанцэрэн байсан.

Түүх нь бүдгэрсэн байсан ч өнөө үед маш олон баримтууд шинээр гарч ирж байгаа учир хүндэтгэлийн буланг нээж байна. Түүхийн хүрээлэн, судлаачид олон баримтад тулгуурлаж эрдэм шинжилгээний хурал хийсний дүнд Р.Наваанцэрэн гол хүн байна гэдгийг батлаад байгаа. Энэ хүн бол Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат хүн байсан юм “ гэдгийг хэлсэн юм.

www.urlag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.