Comment.mn

Наадмаар юу үзэж, сонирхох вэ?

Тулгар төрийн 2224, их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын соёл урлагийн үзвэр, үйл­чил­гээний хөтөлбөрийг то­лилуулж байна.

Долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 10:00-18:00 цагийн хооронд урлагийн тоглолт болох бөгөөд 09:00-17:00 цагийн хооронд “Монгол хуу­шуур-2015” фестиваль болох юм. Долдугаар сарын 11-нд Хүй долоон худагт 16:00-19:00 ца­гийн хооронд холч морьдын уралдаан болох бол 14:00 цагт Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа болно. Мөн 11-13-ны өдрүүдэд 14:50-15:20, 11:40-12:10 цагуудад “Морьтон монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүл­бэр үзүүлэх аж.

Долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд 10:00-18:00 цагт “Сэр­сэн тал” соёлын наадам болох бол долдугаар сарын 12-нд 08:30-09:00 цагт шүхрийн буултын үзүүлбэр үзүүлэх гэнэ. Долдугаар сарын 13-нд 07:00-18:40 цагт “Уяачдын наадам” болж, долдугаар сарын 14-ний өдөр 10:00-17:00 цагийн хооронд “Монгол адуу­чин баяр” болох юм.

Их эзэн Чингис хааны нэ­рэм­жит талбайд долдугаар сарын 14-ний 22:00 цагт “Best of classics” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болно. Дол­дугаар сарын 11-нд 15:00 цагаас “Хөсөгтөн” хамтлаг, Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар хүндэтгэлийн концертод ая дуугаа өргөх юм байна.

Чингисийн талбайд дол­дугаар сарын 10-нд 19:00 цагт “Дээлтэй мон­гол” наадам болж 22:00 цагт “Учиртай гурван толгой” дуурь тоглогдоно. Долдугаар сарын 11-нд 21:00 цагт “Улаан­баатарын үдэш-Эх орноо хамт­даа дуулъя” рок попын урлагийн тоглолт болох юм. Долдугаар сарын 12-нд 21:00 цагт “Талын бүжиг” Монгол үндэсний бүжгийн наадам болно. Мөн долдугаар сарын 13-ны 20:00 цагт “Морин хуур” олон улсын фестиваль болж, долдугаар сарын 14-нд 21:00 цагт “Ulaanbaatarswing night” фестиваль тус тус болох аж.

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад долдугаар сарын 09-15-нд 18:00 цагт “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт болно. Монголын хүүхдийн ордонд долдугаар сарын 09-нд 11:00 цагт наадмын хүүхдийн гала концерт болох юм байна. Нийслэлийн “Улаанбаатар” чуул­га долдугаар сарын 10-ны 19:00 цагт “Ариун хаврын тахилга” этно балет тоглох гэнэ.

Долдугаар сарын 11-нд 19:00 цагт “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл, дол­дугаар сарын 12-нд 19:00 цагт “Colors of mongolia” ардын урлагийн тоглолт болно. Үндэсний соёл, амралтын хүрээлэнд долдугаар сарын 12-нд 22:00 цагаас “Silence white” дижи урлагийн шоу болох юм байна.

Улаанбаатар хотын му­зейд долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд үзмэрээ дэлгэх аж. Монголын уран зургийн галерейд долдугаар сарын 01-25-ны өдрүүдэд 10:00-22:00 цагийн хооронд “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн үргэлжилнэ.

Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн му­зей долдугаар сарын 06-15-ны өдрүүдэд 08:00-22:00 цагийн хооронд өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйл­чилнэ.

АВТОБУС БАЯРЫН ӨДРҮҮДЭД ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

Үндэсний их баяр наад­мын өдрүүдэд нийтийн тээв­рийн үндсэн 81 чиглэлд их багтаамжийн 615, туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн гурван чиглэлд дөрөв, нийт 725 автобус нийс­лэлчүүдэд үйлчилнэ.

Тухайлбал, долдугаар са­рын 11,12-ны өдрүүдэд “Дүн­жингарав”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Мишээл экспо” гэсэн гурван чиглэлд 20 том оврын автобус үнэгүй үйлч­­лэх юм байна. Мөн “Хүй до­лоон худаг”, “Дунд голын га­рам” чиглэлд рэйлбус зор­чихоор болжээ. Улмаар дээрх рэйлбусын зорчигчдыг “урбанек”-ийн зогсоолоос төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиг­­­лэлд таван автобус ир­гэдэд үнэгүй үйлчлэх юм. Харин “Хүй долоон” худаг дахь рейлбусын зогсоолоос морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн таван автобус энэ сарын 10-15-ны өдрийг хүртэл богино эргэлтээр үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ гэж Зорчигч тээврийн нэгт­гэлээс мэдээлж байна.

Мөн долдугаар са­рын 11,12-ны өдрүүдэд “Ган­дан­гийн гудамж”-ны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13,14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талын автобусны зог­соолоос их багтаамжийн 20 автобус, “3,4 дүгээр хо­роолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ор­дон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус “Хүй долоон” худаг руу явах юм байна.

НААДМЫН ҮЕЭР ХААЛТТАЙ ЗАМУУДЫГ НЭЭХЭЭР БОЛЖЭЭ

Улсын баяр наадмаас өм­­нө нийслэлд хийгдэж буй ав­то замуудын өргөтгөл, ши­нэчлэлийн ажлыг эрчимжүүлж, бая­рын үеэр хаалттай за­муудыг нээж, тээврийн хэрэгс­лийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Хойд зуслангийн чиглэлд Дам­­ба­даржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх таван км авто за­мын эхний 1500 метр авто замын суурь хучилтыг хийж хөдөлгөөнийг долдугаар са­рын 08-нд нээх юм. Шарга морьтын уулзвараас Ханд­гайтын зам хүртэлх 6.75 км авто замын ажлын хүрээнд Шаргаморьтын уулзвараас Нямдоржийн гүүр хүртэл 2.8 км авто замын хучилтыг хийж зорчих хэсгийг долдугаар сарын 09-нд нээх аж.

Мөн Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын эхний 1.1 км-ээс зургаан км хоорондох нийт таван км замын асфальт бетон хучилтыг бүрэн хийж долдугаар сарын 09-ний орой тээврийн хэрэгслийн хө­дөлгөөнийг нэвтрүүлэх гэнэ. Улаанбаатар хотын ду­лаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600500 бол­гон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг гурван үе шат­тайгаар хааж, засвар, шугам хоолой солих ажлыг хийж буй. Эхний үе шат буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл зам, хоёрдугаар үе шат буюу Цэцэг төвийн уулзвараас Ул­сын Их дэлгүүрийн уулзварын дагуух шугам хоолой солих ажлыг товлосон хугацаандаа гүйцэтгэж, замыг нээсэн юм. Харин гуравдугаар үе шат буюу Улсын их дэлгүүрээс баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг 2015 оны долдугаар сарын 14-нөөс наймдугаар сарын 10 хүртэл хааж шугам хоолойг солихоор төлөвлөөд байгаа ажээ.

НААДМЫН ӨДРҮҮДЭЭР ИХЭНХ НУТГААР ХАЛУУН БАЙНА

Улаанбаатар хотод 11, 12-ны өдрүүдэд бороогүй, 30 хэм давж халах төлөвтэй байгаа учраас ард, иргэдийг наршихаас сэргийлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна. Харин 13-ны өдөр бороо орж сэрүүсэх төлөвтэй байгаа гэнэ.

Малчид, тариаланчдын анхааралд 11-12-нд баруун аймгийн ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Завхан, Баян­хонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 18-23 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх аж.

Төвийн нутгаар 12-нд за­рим газраар түр зуурын дуу ца­­­­­­­хилгаантай бороо орно. Бо­­рооны өмнө салхи зарим газ­раар түр зуур ширүүснэ. Дар­­­­хадын хотгор, Хангай, Хөвс­­гөлийн уулархаг нутгаар шө­нөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан, Орхон-Сэ­лэнгийн саваар шөнөдөө 15-20 градус өдөртөө 32-37 гра­­дус дулаан, бусад нутгаар шө­­нөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус хүрч халах юм байна.

Зүүн зүгийн нутгаар шөнө­дөө 14-19 градус өдөртөө 33-38 градус хүрч халах бол говийн ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй байна.

ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Алтайн нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Сагсай, Түргэн, Хар­бут, Чигэртэй, Булган, Төгрөг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Ус судлалын Ховд-Өлгий, Сагсай-Буянт, Харбут-Алтай, Булган-Байтаг, Төгрөг-Ман­хан, Халх-Баянхошуу харуул орчмоор үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус үерлэж байна. Долдугаар сарын 8-нд Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин 10 см орчим нэмэгдэнэ. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж, аялж, амарч, зугаалж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

С.АРИУН

Эх сурвалж: www.dnn.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.