Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг цагдан хориод бараг хоёр сар болж байна. Түүнийг хорьсноос хойш ойр дотных нь хүмүүсийн эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт орж эхэлсэн нь “Би бохир улс төрийн золиос болсон” хэмээн мэдэгдэж байсан Г.Дэнзэнгийн талаарх мэдээлэл оргүй биш болж таарсан юм.Түүнийг хоригдсоны дараа анхны камерыг нь сольж, хүнд гэмт хэрэгтнүүдтэй нэг өрөөнд хорьсон хэмээн ар гэрийнхэн нь хэлж байсан. Энэ нь дарамтад оруулж, хэрэг хүлээлгэх гэсэн оролдлого гэж үзэж байгаагаа ч тэд нуугаагүй.
Тэгвэл өдгөө хоригдоод 50 хонож байгаа Г.Дэнзэн 10 гаруй кг турсан гэдгийг өмгөөлөгч, ар гэрийнхэн нь дуулгаж байна. Эх сурвалж www.wikimon.mn