Comment.mn

“Шөнийн музейд-Хөсөгтөн” үдшийн цэнгүүн болно

“Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээнд оролцож дэлхий дахинаа монгол ардын урлагаа болоод эх орныхоо нэрийг цуурайтуулж шүүгчид, үзэгчдийг бишрүүлж чадсан “Хөсөгтөн” хамтлагийн залуус Чойжин ламын сүм музейтэй хамтран “Шөнийн музейд-Хөсөгтөн” үдшийн цэнгүүнийг 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Энэхүү “Шөнийн музей” арга хэмжээ нь 2011 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд зорилго нь Монгол улсын түүх соёлын өвийг гадаад, дотоодын үзэгчдэд сонирхолтой хэлбэрээр таниулан сурталчлах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой юм.

Та бүхэн Үдшийн цэнгүүнд хүрэлцэн ирсэнээр музейд хадгалагдан буй түүх соёлын дахин давтагдашгүй арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг сонирхон мэлмий баясгахын зэрэгцээ музейн уран барилга, зун цагийн ногоон байгаль хосолсон өвөрмөц тансаг орчинд тухлан ардын урлагийн гайхалтай тоглолтыг таалан соёрхож нэгэн үдшийг тав тухтай дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой юм.

“Шөнийн сүм музейд Хөсөгтөн” үдшийн цэнгүүний тасалбарын үнэ 80,000 төгрөг байна.
Хөтөлбөр:

21:00-22:00      Чойжин ламын сүм музейтэй танилцах

22:00-23:30      “Хөсөгтөн” хамтлагийн ардын урлагийн тоглолт

23:30-01:00      Шөнийн сүм музей үзэх

www.Urlag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.