Comment.mn

Д.Цэндсүрэн: Увс нутгийнхны 90-н жилийн ойн бэлтгэл ажлууд их сайн хангагдаж байна

Улс орон даяар наадмын уур амьгал орж буй энэ үед Увс аймгийн 90-н жилийн ой хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа юм. Энэ үйл явдалтай холбогдуулан Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэнтэй ярилсанаа эрхэм уншигчиддаа хүргэж байна. 

– Таньд налгар сайхан энэ өдрийн мэндийг хүргье. Зуншлага хэр байна вэ? Хэдхэн хоногийн дараа Увс нутгийн 90 жилийн ой тохиох гэж байна. Бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна?

– Энэ жил ер нь цаг агаар тогтуун сайхан байна. Ойрын өдрүүдэд бага зэрэг халж байна бусдаар бол сайхан байгаа. Наадмын хувьд бид өнгөрсөн 90 жилийн хугацаанд  юу  хийж  бүтээв,  яаж хөгжиж дэвшив,  аймаг  сумаа  хэрхэн  хөгжүүлж монгол улсынхаа хөгжилд ямар хувь нэмэр оруулав гэдгээ дүгнэдэг их том баяр. Үүнтэй  зэрэгцээд “Баруун бүсийн их хурд” хурдан  морины  уралдаан хийх шийдвэр засгийн газраас гаргасан, дээр нь Монгол бөхийн их баярыг тэмдэглэх гэж байгаа. Эдгээр ажлуудыг Миний гэрээс манай аймгийн хөгжил эхэлнэ уриатайгаар Миний Увс аяны хүрээнд бэлтгэл ажлаа хангаж байна.

7 сарын 17-20 ны хооронд  бэлтгэл  ажлыг  аймгаас  тусгайлан  гаргасан  комисс  хүлээж  авна.  Ер  нь  ойн хүрээнд аж ахуй, иргэд, байгууллагууд хашаа хороо, гудамж талбайн өнгө төрхөө сэргээх,  ногоон байгууламжаа арчилж тордох,  усалж ургуулах гээд өдрөөс өдөрт өнгө нэмж,  ажлууд ер нь ундарсаар л байна. Бэлтгэл ажлууд их сайн хангагдаж байгаа  гэж  бид  үзэж  байгаа.  Бид  бүтээн  босгохоос  гадна  нийгмийн  шинжтэй ажлуудыг  ихээхэн  хийж  байна.  Үүний  жишээ  нь  хүслийн  захидал  нэртэй  аяныг өрнүүлж  3600  гаруй  хүүхдийн  захиаг  хүлээн  авч  200-аад  хүүхдийн  хүслийг биелүүллээ. Мөн 9 метр өндөртэй номын пирамид босгож  бүтээж эдгээр номнуудаа сургуулиудын  номын  санд  хандивлалаа.  Монголдоо  анхдагч  хамгийн  их шагналын  сантай  буюу  10  сая  төгрөгний  шагналтай  математикийн  олимпиадыг зохион байгууллаа. Энэ мэтчилэн бид ойн арга хэмжээг угтсан бүтээлч ажлуудыг зохион байгуулж байна.

– Өнгөрсөн хавар болсон Увс нутгийнхны нэгдсэн золголт Буянт ухаа спорт ордонд болж байхад нийт 44 ажлыг ойг угтан хийнэ хэмээн танилцуулж байсан. Ер ньтөлөвлөсөн хичнээн ажлууд биелэлээ олсон бэ?

– Ерөнхийдөө  нэг, хоёроос бусад нь хийгдээд дуусч байна. Увс аймаг маш том бөхийн армитай, үндэсний бөхийн  хувьд монгол улсдаа толгой цохиж байна. Бөхчүүддээ зориулсан үндэсний бөхийн цогцолборыг бүтээхээр  зорин ажиллаж байна. Энэ ажил цаг хугацааны хувьд давчуу байгаа нь бидэнд бага зэрэг асуудалтай байгаа ч ойн хүрээнд эхлүүлсэн ажлаа дуусгахыг зорин ажиллаж байна.

– Аймгийн  90  жилээс  гадна  сумдын  ой  ихээхэн  тохиож  байгаа.  6, 7  сум  байсан санагдаж  байна.  Ямар  ямар  сумын  хэдэн  жилийн  ой  тохиож  байна?  Ойг  угтсан бэлтгэл ажлууд хэр явагдаж байна ?

– Өнгөрсөн жил 6 сум ойгоо тэмдэглэж зохион байгуулалт маш сайтай байсан. Энэ жил Малчин, Тариалан, Завхан, Сагил, Түргэн Давст гэсэн сум ойгоо хийнэ. Ер нь сумууд  аймгуудаас дутахгүй ойн бэлтгэл ажлаа хангаж байгаа.

– Увс нутагт амьдарч байгаа иргэдээс гадна Улаанбаатарт хотоос иргэд маань нутаг усаа зорьж ирэх байх. Ойн арга хэмжээн албан ёсны өдрүүд яг хэдэнд байгааг та албан ёсоор мэдэгдвэл?

– 7 сарын 22-нд эрлийз морины уралдаанаар эхлэж,  баярын хурал болно. 23-нд албан ёсны нээлт болох байгаа. Нээлтийн дараагаар  үндэсний  бөхийн  барилдаан,  хурдан  морины  уралдаан  болно. Стадионд 5000 машины зогсоолыг гаргасан  байгаа  өнөөдөр  бид  хүлээлгэн  өгч  байна.  Увс  аймгийг  зорьсон  аялал жуулчлалын урсгал маш их байна. Эдгээр жуулчдыг хүлээн авах ажилд бид мөн анхааран ажиллаж байна.

– Маргааш  Увс  аймгийн  наадмын  сорилго  барилдаан  болох  гэж  байна.  Энэхүү сорилго барилдаанд Увс нутгийнхан болоод Монголын ард түмний итгэл хүлээлгэж байгаа олон сайхан хүчтэнүүд байгаа гэж бодож байна ?

– Ер нь сүүлийн 5 жилийн 4-н түрүүг манайх авлаа. Баянмөнх аваргаас хойш олон арслан, заан, Гарьд, Харцага, Начингууд  төрж байна. Увс аймгаас төрөн гарсан улс аймгийн алдар цолтой бөхчүүд  үндэсний бөхийн хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулсан. Сайн бөхчүүд олон байгаа учраас яг тэр энэ түрүүлнэ гэж хэлэхэд хэцүү байна л даа. Манайхан гэхдээ сайн барилданаа гэдэгт итгэлтэй байгаа.

– Өрнүүн их ажилтай завгүй байх үедээ монголынхоо ард түмэнд болоод нутгийнхаа ард түмэнтэйгээ  мэндчилж ярилцсан таньд  сайн сайхан  бүхнийг  хүсэж,  ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Ярилцлагынхаа төгсгөлд нутгийн зон олондоо болоод монголынхоо ард түмэнд 90-н жилийн ойн мэндчилгээ дэвшүүлээч ?

– Монгол улс өдрөөс өдөрт хөгжиж, өдрөөс өдөрт дэлхий нийтийн анхаарлыг татаж,энэ ардчилалын 25-н жилд монголчууд чамалхааргүй их амжилт бүтээлийг гаргалаа. Энэ бүгдэд Увс аймгийн ард түмэн маань хамгийн их нөлөөтэй, оролцоотой байхын төлөө бид хичээн ажиллаж байна. Ер нь Увс аймгийн болоод Улс орныхоо  хөгжил  дэвшилд сэтгэл зүрхээ зориулан ажиллах нь бидний хувьд хамгийн чухал үүрэг байх ёстой. Нөгөө талаар өвөг дээдсээс минь үлдээсэн газар нутаг, байгалийн баялагаа зүй зохистой ашиглан хөгжлийн  өвийг  хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг. Тиймээс Увс нутгийн минь ирээдүй, Монголын минь ирээдүй үргэлж гэрэлтэй гэгээтэй , Монгол хүн цээж тэнэгэр, нүд хурц сэтгэл тэнүүн  байж үндэсний их баяр наадамдаа дэлгэр сайхан наадаарай хэмээн хүсэн ерөөж байна.

Ярилцсанд баярлалаа.
Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш

www.Urlag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.