Comment.mn

10 хувийн урьдчилгаа төлөх 7-15 бүлэгт ямар орлоготой өрхүүд багтах бэ?


Байрны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргаж, иргэд 10 хувиа төлөөд зээлэнд хамрагдах боломж энэ сард  нээгдэнэ. Удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн уг асуудал өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын түвшинд шийдэгдсэнээр журам боловсруулах ажил үлдээд буй.

Зээлийн журмыг Сангийн яам, Хүн ам нийгмийн хамгааллын яам, Барилга хот байгуулалтын яамд хамтран боловсруулах бөгөөд энэ сарын сүүлч гэхэд зээл олгогдож эхэлнэ гэх амлалтыг албаныхан өгөөд байгаа.

Харин зээлэнд Хүн амын амжиргааны түвшингийн ангиллаар 7-15 дугаар бүлэгт багтсан айл өрхүүд орно гэдгийг зарласан ч өнөөг хүртэл уг бүлгүүдэд хэдий хэмжээний орлоготой өрх багтдаг  талаар тодорхой мэдээлэл алга байна.

Учир нь Хүн ам нийгмийн хамгааллын яамнаас уг мэдээллийг тодорхой өгөхөөс татгалзаж, зээлийн журамд тусгайлан заана гэсэн бөөрөнхий хариулт өгч байгаа юм.

Албаныхны тайлбарлаж буйгаар бол зээлдэгч та дундаж түвшний орлоготой л урьдчилгаа төлбөрийн 10 хувьд хамрагдах бүрэн боломжтой аж. Ингээд амьжиргааны бүлгүүдийг  ерөнхий байдлаар тоймлон хүргэвэл,

  •  0-4 дүгээр бүлийн иргэд-Ядуу болон нэн ядуу иргэд
  • 5-10 дүгээр бүлгийн иргэд-Дундаас доогуур орлоготой иргэд
  • 11-15 дугаар бүлгийнхэн-Дундаж орлоготой иргэд
  • 16 ба түүнээс дээш-Өндөр орлоготой иргэд

 

Эндээс харахад байрны урьдчилгаа төлбөрөө 10 хувиар төлөх эрх нь  дундаас доогуур орлоготой иргэд болон дундаж өрхийн орлоготой нэгжүүдэд чиглэсэн  дүр зураг ажиглагдаж байна.

Харин 16 дугаар бүлгээс  дээгүүр жагсаалтад багтах өндөр орлоготой иргэд, 0-4 дүгээр бүлгийн ядуу болон нэн ядуу хэсгүүдэд  энэ төрлийн зээлэнд хамрагдах эрх үүсэхгүй аж.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.today.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.