Comment.mn

Ерөнхий сайд АНУ-д юу хийж явна?


 Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчлал хийж байгаа. Тэрээр АНУ-ын улс төр болон бизнесийн төлөөлөгчидтэй Монгол дахь гадаад хөрөнгө оруулалтыг сэргээхэд оролцох талаар санал тавих үедээ ярьсан мэдэгдлийг барууны хэвлэлүүд онцолж байна.

 

Тодруулбал, Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Рио Тинтог  хөрөнгө оруулна хэмээн амласан гэж ярьсан байна. ТэрээрОюутолгойн газрын гүний уурхайн барилгажилтын ажилд Рио Тинто 250-300 сая ам.долларын хөрөнгө оруулна хэмээн мэдэгджээ.

 

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр Ч.Сайханбилэг гүний уурхайн барилгажилтын ажлыг энэ ондоо багтаж эхэлнэ хэмээн төлөвлөж байгаа гэсэн байна. Мөн удаан хугацаанд саатсан 5 тэрбум долларын уурхайн барилгажилтын ажил нь Монголын эдийн засагт тэсрэлт авчирна хэмээжээ.2021 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ашиглагдах уурхайн Монголын өнөөгийн эдийн засгийн үзүүлэлтийг гурав дахин нэмэгдүүлнэ хэмээн Ерөнхий сайд ярьсан байна.

 

“Монгол бизнест эргэн ирсэн. Монгол Улс хөрөнгө оруулагчдын хамгийн халуун цэгүүдийн нэг байх болно”

 

Монголын засгийн газар Рио Тинтотой үл ойлголцсоноор Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх эсэх нь ч тодорхойгүй болсон юм. Ингэснээр 2014 онд манай хөрөнгө оруулалт 74 хувиар унасан хэмээн барууныхан бичжээ.

 

Ч.Сайханбилэг “Монгол бизнест эргэн ирсэн. Монгол Улс хөрөнгө оруулагчдын хамгийн халуун цэгүүдийн нэг байх болно” хэмээн хэлжээ.

 

Тэрээр айлчлалынхаа үеэр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жое Байдентай уулзаж, АНУ-ын Худалдааны танхимд 160 оролцогчдыг цуглуулсан уулзалт зохион байгуулж, Нью-Йорк хотын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцжээ. Мөн хөрөнгө оруулагч компаниудтай уулзсан байна.

 

Ч.Сахайнбилэгийн мэдээлснээр олон улсын 14 байгууллага болон банкууд Оюутолгойн уурхайн хоёр дахь шатны ажлыг санхүүжүүлж байгаа аж. Эдгээрт Дэлхийн Банкны Олон Улсын Санхүүгийн Консерциум болон Олон Талт Хөрөнгө Оруулалтыг Хариуцагч Байгууллага багтаж байгаа гэжээ.

 

Рио Тинтогийн ажиллуулж буй Оюутолгой 430 тонн зэс, 425 унци алт олборлоно хэмээн хүлээгдэж байгаа юм. Гэвч одоо төслийн санхүүжилтэнд 4 тэрбум доллар дутаад байгаа аж.

 

Ерөнхий сайд АНУ-ын төлөөлөгчдөд Таватолгойн нүүрсний уурхайн гэрээг Улсын их баяр наадмаас өмнө шийднэ хэмээн хүлээж байгаагаа ярьсан байна.

Г.Үжин

Эх сурвалж: www.24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.