Би Америкт ирсэн цагаасаа хойш олон хүний амнаас энэ чинь Америк ш дээ ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй, Америкт хүмүүс нүүрээ буддаггүй ш дээ, бас хөлд эвтэйхнээр нь углааш, пүүз л угалчихдаг. Энэ Америкт чинь хар кофе уухгүй бол болдоггүй ш дээ. Бүр сурчихдаг юм.
Монгол хоол яршигтай болхоор манайх ер хийдэггүй ш дээ гэж ярихыг бишгүй олон сонсож байв. Харин би анхнаасаа энэ Америкт энэ хүмүүсийн хэлж байсан энэ олон болох болохгүйг алиныг нь ч сурахыг, мөрдлөгө болгохыг хүссэнгүй. Үргэлж шахуу өөрт томдсон, хэлхэгнэсэн юм өмсөж, хаа нэг даашинз өмсөх болоход багтахаа болихоос би залуугаасаа эмээсээр ирсэн. Би нүүрээ будаж, ямар ч ажилд очсон өөрт эвтэйхэн бүдүүвтэр өсгийтэй гутал өмсөж, биеэ барьсан голдуу хувцаслаж, хар кофе биш хаа нэг шар тос самарсан сүүтэй цайгаа ууж, үгүй бол ногоон цай, ус залгилж, өдөр бүр монгол хоолоо хийж идэж, өдийг хүрэв. Хаа нэг Монголчуудын дуу хуур, бүжиг танцанд очихдоо ямар брендийн юм өмсөж, яажшуу гоё сайхан харагдахав гэж тархиа гашилгаж байсангүй.
Эх сурвалж: www.dorgio.mn