Өчигдөр болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн
Уг хуулийн гол агуулга нь эдийн засгийн өршөөл үзүүлэх. Тодруулбал, татвараа буруу мэдүүлсэн, нуун дарагдуулсан, авлига өгч авсан, хууль бусаар хөрөнгө хураасан, оффшор бүсэд хөрөнгөө нууж байсан зэрэг хэргээр шалгагдаж буй эсвэл ял эдэлж байгаа хүмүүсийг өршөөх зорилготой юм. Нэг үгээр хэлбэл тэдгээр хүмүүст нууц хөрөнгөө ил болгож түүнийгээ улсад тушаах боломжийг өгч байна гэсэн үг. Эрх баригчдын хэлж ингэх нь эдийн засгийн хямралаас гарахад бага ч болов нэмэр болох гэнэ.
Цаашлаад Чингис, Самурай бондоос мөнгө авч өөрсдийн хувийн ажилд зарцуулсан улс төрчдийг өршөөж мэдэхээр байгаа юм. Мөн авлигалын хэрэгт холбогдсон, эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой олон дуулиант хэргийн эзэд энэ хуулиар аврагдана гэсэн үг.
Хамгийн ноцтой нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар энгийн иргэд, дунд гарын бизнесмэнүүд бус зөвхөн төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа авлига авч, хууль бусаар хөрөнгөжсөн цагаан захтнууд өршөөгдөх гэж байгаа юм.
Тухайлбал, Хуулийн төслийн 4.5-д “Эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон, хэрэг бүртгэх мөрдөн байцаах, шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэрэг болон шүүхийн шийдвэр гарсан хэрэгтэй холбогдож ил болсон хөрөнгө, орлого, өр төлбөр, алданги, хүү, торгууль энэ хуульд хамаарахгүй” гэсэн нь 2008 оны өршөөлд хамрагдаж чадаагүйгээс болоод хоёр тайлан гаргаж, шоронгийн хаалга татахад хүрээд байгаа бизнесийнхнийг “хохь” гэх маягтай заалт боллоо гэж үзэж буй юм байна. Үүнээс болж Монголын хэдэн авлигачид зориулж, зориудаар хууль санаачлан батлуулахаар оролдож эхэллээ гэсэн шүүмжлэл нь үнэний ортой болж эхлэв.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль буюу авилгач дарга нарыг АТГ мөрдөж мөшгихгүй ахин хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх тухай хуулийг МАН-ын болон АН-ын гишүүд эсэргүүцэн унагаасан юм. Гэтэл МАХН-МҮАН -ын бүлгийн дарга Батцэрэг гэгч этгээд “Ийм зүйл байхгүй ахиад санал хураалгаж өгнө үү” хэмээн жүжиг тоглож үүнийг нь хурал даргалагч Р.Гончигдорж хэмээх этгээд зөвшөөрч энэ хооронд лоббинд автсан зарим МАН-ын гишүүд урван анх өгсөн саналаасаа эсрэг санал өгч хуулийг дэмжлээ.Эх сурвалж: www.dorgio.mn