Comment.mn

Г.Дэнзэнгээс мэдүүлэг авч эхэлжээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн өдгөө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа.Түүнд АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Улмаар энэ сарын 21-ний өдрөөс эхлэн сэжигтнээр татаж цагдан хорьсон ч өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татаж, хорих хугацааг дахин хоёр сараар сунгасан юм.

Тэгвэл энэ хугацаанд АТГ-ын мөрдөн байцаагчид Г.Дэнзэнгээс гурван удаа мэдүүлэг авсан байна. Цаашид ч өмгөөлөгчийг нь байлцуулан мэдүүлгээ авахаар болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.