Comment.mn

“PQ” олон улсын наадамд эх орноо төлөөлөн Л.Цэрэндулам оролцоно

Чех улсын нийслэл Прага хотод 4 жил тутамд зохион байгуулагддаг PQ олон улсын театрын уран бүтээлчдийн наадам 2015 оны 6 дугаар сарын 18-28 -ны өдрүүдэд болох гэж байна. Уг наадам нь ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Европын холбоо, Чех улсын соёлын яам, Театр урлагийн академаас зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн 70 гаруй орны 5000 гаруй уран бүтээлчид оролцдог томоохон наадам юм. Манай улсаас анх 2011 онд уг наадамд оролцож, амжилт бүтээлээр дүүрэн ирж байжээ.

Харин энэ жилийн PQ наадамд Монгол улсаа төлөөлөн “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам оролцож байгаа юм. Харин түүний моделиор “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, жүжигчин СТА Д.Ганцэцэг оролцохоор болжээ.

Л.Цэрэндулам нь театр, киноны зураач мэргэжилтэй нэгэн бөгөөд 1990 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрж, 2005-2008 онд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын сургуульд үйлдвэрлэлийн график дизайны анги, 2008-2012 онд Соёл Урлагийн сургуулийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн Тайз дэлгэцийн зураачийн анги, 2012-2014 онд Соёл Урлагийн их сургуулийн Соёлын иргэншлийн сургуульд соёл судлалын магистраар тус тус төгссөн. Мөн 2010 онд “Muugii make up studio” анхан шатны сургалт, 2014 онд “Muugii make up studio” гүнзгий шатыг төгсөж мэргэжлийн нуур будагч болсон.

   Бүтээл туурвилын хувьд:  2004 онд бие даасан үзэсгэлэн, 2005 онд “Хүсэл” хамтарсан үзэсгэлэн, 2010 онд “Азийн модель” агентлагийн гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байсан. Мөн 2011онд Eye студи “48цаг” кино наадам зураач, нүүр хувиргагч, 2011 онд Н.В.Гоголь “Байцаагч түшмэл” инээдмийн жүжгийн ерөнхий зураач, 2011 онд “NJ” энтертайментийн бүтээл “Би хайртай” телевизийн 25 ангит кинонд зураач, нүүр хувиргагч,  2012 онд Д.Урианхай “Төрөхөөс өмнө үхэхээс хойно” эмгэнэлт жүжгийн ерөнхий зураач, 2012 онд TV5 телевизийн бүтээл “Нар гарнаа аз жаргал минь” телевизийн 25 ангит кинонд ерөнхий зураач, нүүр хувиргагч, 2012 онд “48цаг” кино наадам, 2012 онд С.Баярсайханы “Гоолингоо” дуулалт жүжгийн ерөнхий зураач, 2013 онд SB pictures-ийн бүтээл “Хөлтрөг” уран сайхны кинонд нүүр хувиргагч, 2013 онд UB film-ийн бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны кинонд нүүр хувиргагч, 2013 онд Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол улсын филармонийн Ц.Намсрайжавын “Хувдай ишигний паян” дуулалт хүүхдийн жүжгийн ерөнхий зураач, 2014 онд Монгол киноны 80 жилийн ойд зориулсан “Гайхамшигт дэлгэц” төслийн хүрээнд хийгдэж буй нэвтрүүлгийн нүүр хувиргагч, 2014 онд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын “Монголын их хатад” бүжгэн туульсын реклам, клипны нүүр хувиргагч, 2015 онд “Мongolian art show”-ыг хийж өөрийн чадвар, чансааг харуулсан гайхалтай шоуг үзүүлсэн юм.

   Шагнал урамшууллын тухайд: 2005 онд Хүүхдийн ордны авъяас алтан медаль, 2005 онд шилдэг сурагч алтан медаль, 2006 Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжилийн газарын алтан медаль, 2009 онд СУИС-н Оны тэргүүний оюутан, 2011 онд СУИС-н Оны тэргүүний оюутан, 2012 онд Манлайлагч оюутан алтан медалиудыг тус тус хүртэж байжээ.

Ийнхүү эх орныхоо нэрийг дэлхийн дахинаа гаргахаар зоригтойгоор алхаж буй авъяаслаг уран бүтээлчдээ амжилтын дээдийг хүсэн ерөөе.

www.urlag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.