Comment.mn

Төв замын засвар хоёр сар үргэлжилнэ


Энэ жил нийслэлд Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47.62 км автозам, 453 урт метр гүүрийг шинээр ашиглалтад оруулж, 37,65 км автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэх бөгөөд олон жилийн насжилттай зуслангийн замууд, дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэж байна.

Зам засвар, шугам хоолой солих ажлыг зургадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн наймдугаар 16 өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх замыг гурван үе шаттайгаар хааж гүйцэтгэнэ.

Эхний үе шат

Хаах зам: Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал

Хугацаа: VI.6-VI.25

Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замын зорчих хэсэг маргаашнаас буюу энэ сарын 6-ны 20:00 цагаас энэ сарын 25-ны өдөр хүртэл хаах юм. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг тухайн хоёр уулзварт хааж Цэцэг төвийн уулзвараас 1-р сургуулийн уулзвар хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулан Сөүлийн гудамж, Сүхбаатарын гудамж бага тойруугаар хөдөлгөөнийг задлан Чингисийн өргөн чөлөөнд нэмэлт түр гэрлэн дохио байрлуулан замын хөдөлгөөнийг зохицуулах аж. Баруунаас ирэх нийтийн тээврийн автобусыг Сөүлийн гудамжаар оруулан Энхтайвны өргөн чөлөө уруу зүүнээс ирэх нийтийн тээврийн автобусыг Сүхбаатарын гудамжаар оруулан Чингисийн талбайн баруун талд хоёр автобусны зогсоол түр байгуулан иргэдэд үйлчлэх юм.

Хоёрдугаар үе шат

Хаах зам: Цэцэг төвийн уулзвараас УИД-ийн уулзвар

Хугацаа: VI.25-VII.

Цэцэг төвийн уулзвараас УИД-ийн уулзварыг энэ сарын 25-ны өдрөөс хаахаар төлөвлөж байна. Энэ хугацаанд Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамын ачааллыг бууруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан нийслэлийн гэр хороололд дэд бүтэц татах боломжоор хангах зорилгоор уг ажлыг гүйцэтгэх юм.

Гуравдугаар үе шат

Хаах зам: УИД-ийн уулзвараас Баруун 4 зам

Хугацаа: –VII.-VIII.16

Машины дугаарын хязгаарлалт

Хотын төв замыг ийнхүү хэсэгчлэн хааснаас үүдэн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэнэ гэж ажлын хэсгийнхэн үзсэн тул дугаарын хязгаарлалт хийхээр шийджээ. Ингэхдээ хотын төв замуудад автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор төгссөнөөс хамааран хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, хойноос урд чиглэлд Хүнсний IV дэлгүүрээс Замын цагдаагийн зүүн уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд Баруун дөрвөн замаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замын энэхүү хязгаарлалт хоёр сарын турш үйлчлэх юм байна. Энэ замуудад Нарын гүүрний зүүн доод уулзвар, Гэсэр сүм, Залуучуудын өргөн чөлөө, Бага тойруу, ШУТИС-ийн уулзвар, МУБИС-ийн уулзвар, Буян ХХК-ны зүүн зам, СУИС-ийн уулзвар, аас дотгош замууд хамаарч байгаа юм.

Тэгш тоогоор төгссөн автомашин 2,4, 6 дахь өдрүүдэд дээрх бүсэд зорчиж болох аж. Харин сондгой тоогоор төгссөн бол 1, 3, 5 дахь өдрүүдэд тус бүсэд зорчих боломжтой юм байна. Ням гаригт дээрх бүсэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг албаныхан мэдэгдлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний зохицуулалт

Энхтайваны өргөн чөлөөний замыг энэ сарын 6-наас ирэх наймдугаар сарын 16 хүртэл хаах хугацаанд 32 чиглэлийн 420 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны дөрвөн чиглэлийн 45 хэрэгслийн үйлчилгээ түр зогсоно. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед чиглэлүүд Сөүлийн гудамжаар, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Сүхбаатарын гудамжаар үйлчилгээ үзүүлнэ. Авто зам хаагдахтай холбоотойгоор нийт тээврийн хэрэгслийн тоог зуны хуваарьт шилжүүлэн 20 хувиар бууруулахаар төлөвлөөд байгаа аж.

  • Сөүлийн гудамж дахь автозам сэтэлгээний үеэр 1 чиглэлийн 20 тээврийн хэрэгсэл энхтайваны өргөн чөлөөгөөр
  • Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх автозам хаах үед бага тойруу, жуулчны гудамжаар 9 чиглэлийн 178 тээврийн хэрэгсэл, Самбуугийн гудамжаар 11 чиглэлийн 112 тээврийн хэрэгсэл, Сөүлийн гудамжаар 6 чиглэлийн 67 тээврийн хэрэгсэл үйлчилнэ
  • Цэцэг төвөөс Улсын их дэлгүүр болон Улсын их дэлгүүрээс баруун 4 зам хүртэлх автозамын хөдөлгөөнийг хаах үед Самбуугийн гудамжаар нийт чиглэлийн 186 тээврийн хэрэгсэл, Сөүлийн гудамжаар 7 чиглэлийн 97 тээврийн хэрэгсэл тус тус үйлчилгээ үзүүлнэ.

Зам хаагдах үед дараахь арга хэмжээ авна. Үүнд

  1. Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах үед Сүхбаатарын гудамж буюу Чингисийн талбайн зүүн талд Засаг даргын тамгын газрын орчим нийтийн тээврийн үйлчилгээний 2 түр зогсоол гаргах
  2. Сөүлийн гудамжаас Чингисийн өргөн чөлөө рүү орох уулзвараар нийтийн тээврийн хэрэгслийг зүүн эргүүлж 3 замын уулзвар болгох

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.