Үүнийг шүүхийн байгууллагаас тайлбарлахдаа “Дээрх тоо худлаа тоо биш. Ялтны тоо нэмэгдэж байгаа шалтгаан хэрэглэж байгаа Эрүүгийн хуулиндаа бий. 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болсноос хойш нийт хорих ял ногдуулж болох хүмүүсийн 77 хувийг автоматаар шоронд явуулдаг болчихсон юм. Тиймээс 2003-2005 онд хоригдлын тоо 3000-5000 болж, 2006 онд 6000-д хүрсэн. Гэхдээ 2006 онд хоёр удаа Өршөөлийн тухай хууль гаргасан. Энэ үеэр шоронгоо жаахан сулласан. Одоо бол шорон ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Ингээд дундалсныхаа дараа 2007-2008 онд шоронгийн хоригдлын тоо ахиад нэмэгдсэн. 2008 онд Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, таван жилийн ялыг 3.5, 8 жилийг 5 жил болгож ялын хэмжээг арай доош нь татдаг хуулийг хэрэглэж эхэлсэн. Ингэсэн ч шоронд ял эдлэх хүний тоо нэмэгдээд 2009 онд дахин Өршөөлийн хуулиар дундалсан. Тийм учраас хорих ял ногдуулалт, зүйл анги өндөр, зайлшгүй хорих ял онооно гээд хуулинд нь бичсэн байгаа учир энэ хуулиасаа шалтгаалаад хоригдлын тоо нэмэгдэж байгаа юм” гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn
Манай улсын хэмжээнд 5000 гаруй ялтан, хүмүүжигчид ял эдэлж байгаа гэсэн тоо судалгаа байдаг. Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ялтны тоо нэмэгдсэн гэдгийг хуулийнхан хэлж байна.Тодруулбал, манай улсын хэмжээнд ялтан 3000-5000 болтлоо нэмэгдсэн гэх мэдээлэл байгаа нь үнэн аж.