Comment.mn

Солонгост зорчихоос татгалз

Манай орны иргэд ихээр зорчдог Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдэж, одоогийн байдлаар 15 хүн өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Энэхүү халдвар (MERS-CoV) нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин аж. Анх өвчилсөн өвчтөн нь Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Катар Улсаар аялсан гэх мэдээлэл байна. Одоогоор тэрхүү өвчтөний эхнэр, хүүхэд мөн эмнэлэгт хамт хэвтэж байсан хүмүүс өвчлөөд байгаа гэнэ.

Иймд Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг манай улс иргэддээ өгч байна. Үүнд: Онцын шаардлагагүй бол Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчихгүй байх; Гараа сайтар савандаж угаах; Түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх; Зэрлэг амьтадтай харьцахгүй байх, амьтны захаар явахгүй байх; Халуурах, ханиалгах, амьсгалахад түвэгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй аж.  Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.