Comment.mn

Сүү, талх тээвэрлэдэг автомашиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө

Сүү, талх тээвэрлэдэг автомашиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө
Улаанбаатар хотыг зорин ирж буй жуулчдад соёлтой, шуурхай үйлчилгээг хүргэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Тус захирамжид наймаас дээш хүний суудалтай, жуулчин тээвэрлэх зөвшөөрөл бүхий автобусыг улсын дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ Үүнээс гадна жуулчин тээвэрлэх үйлчилгээний автобусны зориулалтын зогсоолыг Сүхбаатарын талбайн урд хэсэгт, “Гандантэгчэнлин хийд”, “Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд түр хугацаагаар байгуулж, замын тэмдэг, тэмдэглэгээ, тохижилт хийх ажээ. Мөн хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнээс өдөр тутмын хэрэгцээний сүү талх тээвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагын зориулалтын ачааны автомашиныг 12.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхөөр тогтсон байна.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.