Хуурамч гарын үсэг бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө авсан “Жаст” группын захирал асан Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэрэг замхрах тийшээгээ ханджээ.Учир нь, түүний хэргийг мөрдөн шалгаж дууссан бөгөөд Нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч өдгөө энэ хэргийг шүүхээр хэлэлцэхгүйгээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болгохоор шийдсэн сурагтай.
Уг нь түүний үйлдсэн хууль бус үйлдлийг мөрдөнгөөс тогтоосон төдийгүй Ш.Батхүү ч өөрөө “Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж, их хэмжээний мөнгө авсан нь үнэн” гэх мэдүүлгийг өгч байсан юм.
Харин батлан даалтад гарсан түүнийг гадаадад гаргахгүй байхыг хориглосон ч тэрбээр гадаадад амарч байгаа гэх мэдээлэл байна. Эх сурвалж www.wikimon.mn