Comment.mn

20 гаруй айл ухаж тоножээ

 
Дүүргүүд хэсэж 20 гаруй айлыг ухаж тоносон сэжигтэн Т-д холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн хулгай хийсэн бөгөөд эзэнгүй айлуудыг ухаж тонодог нэгэн аж.

Ихэвчлэн айлаас үнэт эдлэл болон нөүтбүүк, зурагтыг хулгайлахаас гадна хивс болоод ширээ, сандал ч хулгай хийж зах дээр зардаг нэгэн байжээ.

Одоогийн байдлаар олон иргэн монетон ээмэг, бөгж, гинжээ алдсан байгаа бөгөөд хохирлоо барагдуулахыг хүссэн ч сэжигтэн Т хөдөлмөрийн чадвар байхгүй, хохирол барагдуулах боломжгүй тул ялаа аваад явна гэдэг ажээ. Түүнд холбогдох шүүх хурал хуралдах болоогүй бөгөөд зарим иргэдийн хохирлыг тогтоож чадаагүй байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.