Comment.mn

Жүжигчин О.Цэнгэлийн “хөл хүнд төрх” -ийн учиг тайлагдав /фото/


“Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг кинонд тоглосон О.Цэнгэлийг үзэгчид хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь илүүтэй сайн таньдаг.

Сүүлийн үед “Үр минь” хэмээн хөл хүнд төрхийг илтгэсэн гэрэл зургуудаа өөрийн цахим хуудаснаа нийтлэх болсон билээ. Түүний нөхөр нь хэн бол гэж саваагүй нэг нь асууж хүртэл үзжээ. Харин энэ талаар тэрбээр ам нээхийг хүсээгүй бөгөөд өнөөг хүртэл дуугүйхэн яваа.

Нэг хэсэг хөтлөгч Тэнгистэй хамтран амьдарч байсан ч хайр нь бүтэлгүйтэж салсан. Түүний цахим найзууд жирэмсэн хүн мөн үү, өндөр өсгийт өмссөн зургаа нэг оруулаад хөл хүнд зургаа оруулаад аль нь үнэн юм бэ. Аав нь хэн юм гэж төрсөн эцэг эхээс нь илүүтэй асууж шалгаах болсон гэнэ шүү.

Тиймээс тэрбээр энэ бүх асуултанд хариулт өглөө. Удахгүй үзэгчдийн хүртээл болох “Эр хүн болгож өгөөч” кинонд гол дүрд тогложээ. Уг бүтээлдээ хөл хүнд болж үрийн зулай үнэрлэдэг аж. Харин түүний хүүхдийн эцэг нь Э.Мөнхтөр.

Ямартай ч О.Цэнгэлийн “хөл хүнд төрх”-ийн учиг тайлагдаж олон хүнийг эргэлзээнээс нь гаргасан гэдэгт итгэлтэй байна. Ингээд түүний жирэмсэн үеийн зургаас хүргэе. Энэ бол мэдээж кино зураг авалтын үеийн зураг.

Д.Ана

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.