Comment.mn

Л.Гансүхийн авлигын хэрэг нотлогдохгүй байна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхэд холбогдох 3,6 тэрбум төгрөгийн авлигын хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Түүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл байсан ч эл хэргийн үнэн мөн тогтоогоогүй, зохиомол хэрэг үүсгэсэн гэдгийг Л.Гансүх болоод өмгөөлөгч нь хэлж байгаа юм.

Харин Л.Гансүхийн хувьд “Улс төрийн зорилгоор, цаашлаад Н.Алтанхуяг гэгч хүнийг албаар унагахын тулд намайг хорьж цагдаж шалгасан, мөн Г.Дэнзэн гэж хүнд ч зохиомлоор хэрэг тулгаж байгаад АТГ-ынхны үнэн эмгэнэлтэй дүр төрх, хэн нэгний захиалгаар ажилладаг гэдгийг нь илт харуулж байгаа нь харамсалтай. АТГ яаж зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж болдгийг өөрийн биеэрээ мэдэрлээ” хэмээн ярьжээ.

Түүнд холбогдох хэргийг прокуророос АТГ-т шилжүүлсэн байгаа бөгөөд идэж уусан нь нотлогдохгүй байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.