Дөрвөн настай охины аминд хүрсэн төрсөн эцэг Т.Цогт болон хойд ээж Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал өчигдөр болох байсан ч шүүх хурлын бүрэлдэхүүн бүрдээгүй гэсэн шалтгаанаар ирэх сарын 03-ныг хүртэл хойшилсон байгаа билээ.Шүүгдэгч Г.Маралмаа зургаан сартай жирэмсэн бөгөөд “Миний биеийн байдал муу байна. Тиймээс батлан даалтад гарч эмчийн хяналтад ормоор байна” гэсэн хүсэлтийг шүүгчдэд гаргажээ.Харин шүүх хэрхэн шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Тэдэнд 25-5 жилийн хорих ял төлөвлөсөн байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn