Comment.mn

Багш нь ангидаа секс хийхийг зөвшөөрчээ

Америкийн Жоржия мужийн Атланта хотод математикийн нэгэн багш Champion дунд сургуулийн сурагчдад лабораторийн хичээл ордог ангидаа секс хийхийг нь зөвшөөрсөнд сэжиглэгдэн баривчлагджээ. Нэгэн сурагчийнх нь ээж багш болон 14 настай хүүгийнхээ захидал харилцааг олж уншсанаар 25 настай багш Квентин Райтын талаар гомдол гаргасан гэнэ.

Багш залуу насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татсан хэрэгт буруутгагдав. Мөрдөн байцаалтын явцад Райт секс хийхийг хүссэн шавь нартаа анги танхим нь хэзээ хоосон байхыг хэлж өгдөг байснаа хүлээжээ. Мөн тэрбээр өсвөр насныхныг бэлгэвчээр хангадаг байжээ.

Багш залууд эрүүгийн хэрэг үүсгэсний дараа сургуулийн удирдлага түүнийг ажлаас нь халсан байна. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.