Comment.mn

“Эрдэнэт” үйлдвэр Оюуны өмчийн бодлогоо тодорхойлов


“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын санаачилгаар жил бүр зохион байгуулдаг 1000 инженерийн зөвлөлгөөн 3 дахь жилдээ амжилттай  болов. Энэ удаагийн зөвлөлгөөнөөр үйлдвэрийн бүтээмж инновацийн үр дүн, цаашдын зорилтыг хэлэлцэж, инженерүүдийн боловсруулсан оюуны өмчийн бодолгын баримт бичгийн төслийг хэлэлцсэн нь цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой арга хэмжээ болсныг оролцогчид онцолж байна.

Зөвлөлгөөний үеэр цехүүдийн “Бүтээлч санаачилга үйлдвэрлэлд” үзэсгэлэнгийн шилдгүүд,  шилдэг бүтээлийн эздийг шагнаж урамшуулав. Мөн үйлдвэрийн бүтээмж чанарын дугуйлангуудын шилдэг төслийн шагнал, инновацийн төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийн эрхийн бичгийг цехийн хамт олонд гардууллаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд өнгөрсөн хоёр сарын хугацаанд зарласан “Эрчим хүчний дэвшилтэт шийдэл төсөл”- ийн уралдаанд ирсэн 62 төслөөс шалгарсан 5 шилдэг бүтээлд нийт 110 сая төгрөгийн санхүүжилтын эрхийн батламж олгов. Төслийн томоохон хэрэгжүүлэгч хамт олноор Эрчим хүчний цехийн Эргэлтийн усны хэсгийн “Шүүлтүүрийн насосуудыг шинэчлэх” төсөл шалгарч санхүүжилтын 42 сая төгрөгийн эрхээр шагнууллаа.  Мөн Оюуны өмчийн газарт шинэ бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ авах мэдүүлэг гаргах эрхийн сонгон шалгаруулалтыг явуулав.

“Эрдэнэт” үйлдвэрийн 1000 инженерийн зөвлөлгөөний үйл ажиллагааны оргил үе нь шилдэг “Инноватор” цом гардуулах ёслол байлаа. Дулааны цахилгаан станцид трубингенераторын хүчин чадлын ашиглалтыг сайжруулах зорилгоор нэмэлт конденсатор суурилуулснаар 100 кв эрчим хүч нэмж үйлдвэрлэх боломжтой болжээ. Одоогийн байдлаар 38 сая төгрөгийн зардал гаргаж,  65 сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаа бөгөөд энэ оны эцэст 195 сая төгрөгийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм. Энэхүү бүтээлээр тус станцын баг “Инноватор” цомын анхдагч, 30 сая төгрөгийн шагналын эзэд болов.

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.