Comment.mn

Зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг лангуунаас татуулжээ

zurchilteeb_090“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд МХЕГ, НМХГ-ын улсын байцаагчид “Содон бөмбөгөр” худалдааны төвд зөвлөн туслах үйлчилгээ хүргэлээ.

Энэ ажил нь хүнсний худалдаа эрхлэгчдэд холбогдох хууль, тогтоомж, стандартыг тайлбарлан таниулах, илэрсэн зөрчлийн шалтгаан, нөхцлийг тогтоон, арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, зөрчил давтан гаргуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангахад чиглэж байна.

Зөвлөн туслах ажлын хүрээнд импортын хүнсний бүтээгдэхүүний 32 лангуу түрээслэгчийн 160 гаруй, дотоодын хүнсний үйлдвэрийн долоон лангууны 35, өндөг, мах, махан бүтээгдэхүүний таван лангууны 12, жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногооны 22 лангууны 26 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тус тус хамрав.

Энэ явцад нийт 66 лангууны 233 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс давхардсан тоогоор 22 лангууны 51 буюу нийт нэр төрлийн 22.0 хувь нь шошгын зөрчилтэй байсан тул зөрчил дутагдлыг арилгуулахаар дөрвөн газарт зөвлөмж өгч, буруу шошголсон, шошгын мэдээллийг дутуу агуулсан 51 нэрийн бүтээгдэхүүнийг татуулан, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлжээ.

Хүнсийг ил задгай буюу хадгалах горимын дагуу худалдаалаагүйгээс бүтээгдхүүний чанар, аюулгүй байдал алдагдаж, хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлөх талаар лангуу түрээслэгч худалдагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Түүнчлэн илэрч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалахын тулд “Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт”, “Мах, махан бүтээгдхүүний худалдаалалтад тавих шаардлага” “Хүнсний бүтээгдэхүүний шошго”-ны талаарх зөвлөмжийг лангуу түрээслэгч нарт хүргүүлж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлсэн байна.

Эх сурвалж:

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.