Харин галзуу өвчний гаралт 18 аймгийн 91 суманд бүртгэгдэж, 147 голомтод 222 мал амьтан өвчилсний 40,5 хувь нь үхэр, 31,9 хувь нь нохой, үнэг, чоно байгаа аж. Харин боом өвчнөөр гурван аймгийн есөн суманд 15 мал өвчилсөн байна. Ер нь манай улсын хэмжээнд байгалийн голомтот өвчлөлийн тандалтын өвчлөлийг жагсаахад тарваган тахал, шувууны томуу, боом, галзуу, хачигт энцефалитийн өвчлөл тэргүүлдэг аж.
Түүнчлэн манай улсад нутагшмал өвчин болох тарваган тахал 17 аймгийн 137 суманд, боом 17 аймгийн 87 сум Улаанбаатар хотын зургаан дүүрэгт галзуу өвчин 21 аймгийн 226 сум нийслэлийн хоёр дүүрэгт хачигаар дамжих халдварт өвчин, 16 аймгийн 59 сум, нийслэлийн найман дүүрэгт идэвхитэй голомттой байдаг гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn