Comment.mn

Цэрэгт явах залуусын тоо нэмэгджээ

2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 08-наас эхэлж, гурван өдөр амжилттай явагдан өчигдөр дуусав. Сүүлийн жилүүдэд цэрэгт явах залуусын тоо цөөрсөн, цэргийн амьдралыг хүнд хэцүү, тамлал яргачлал аймаар их байдаг гэсэн ойлголттой учраас цэргийн насны залуус яаж ийж байгаад сугараад үлдэхийг хичээдэг байсан нь нууц биш юм.

Тэгвэл өнөө жил цэргийн зарлан авсан залуус цэрэгт явах тун дуртай байгаа бөгөөд ямар нэгэн шалтгаанаар цэргийн татлагын шалгаруултад тэнцээгүй залуус “Би цэрэгт явмаар байна. Тэнцүүлээд өгөөч. Сүүлийн үед эр, эм нь мэдэгдэхгүй эрчүүд олон болжээ. Тиймээс цэргийн алба хаагаад ирэхээр хэн ч харсан эр хүн шиг харагдана шүү дээ” гэж комиссоос гуйх ч залуус байгаа аж.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын товчоо дүүргийн 24 дүгээр сургууль дээр байрласан бөгөөд цэргийн албаны зарлан дуудах хуудас авсан залуусын ирц сайн байжээ. Цэргийн зарлан дуудах хуудас авсан залуусын идэвх сайн, цэрэгт явах сонирхолтой залуусын тоо нэмэгдсэн, эрүүл мэндийн шалтгаанаар хасагдах нь өмнөх жилүүдээс харьцангуй бага байгааг ч Цэрэг татлагын товчооныхон онцолсон юм. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.