
Тэрхүү зар дотор Аренас өөрийн хүүг “хөдөлмөрч” гэж тодотгосон бөгөөд “хоол бага иддэг” хэмээн сурталчилжээ.
Цагдаа нар үүнийг шалгахаар шийдэн Аренасынд очсон аж. Тэд түүний гэрт нэгжлэг хийсэн ч хүүг нь олоогүй гэнэ. Харин ширээн дээр нь бугуйн цаг худалдаж авсан чек хэвтэж байжээ. Хууль сахиулагчид түүнийг байцаатал хэсэг хугацааны дараа мань хүн хүүгээ худалдчихсан гэдгээ хүлээв. Тэрбээр цагдаа нарт худалдан авагчийн хаягийг зааж өгснөөр хүү аврагджээ. Аренас насанд хүрээгүй хүүхдүүдийг худалдаалсан хэрэгт буруутгагдан саатуулагдсан аж. Эх сурвалж www.wikimon.mn