Comment.mn

Н.Энхбаяр тэргүүлж эхэлжээ

“Тусгал” судалгааны төвөөс Монголын улс төрийн байдлын талаар олон нийтийн санал бодлын судалгааг хийжээ. Уг судалгааг өнгөрсөн сард хийсэн бөгөөд Улаанбаатар хот, орон нутгийн 1200 иргэнийг хамруулсан аж. Хэдийгээр бага хугацаанд, цөөн хүн хамруулсан судалгаа ч олон нийтийн анхаарлыг татах нь дамжиггүй байна.Тиймээс судалгааны зарим хэсгээс цухас дурдая.

1.Хэрэв маргааш сонгууль болвол аль намыг дэмжих вэ гэсэн асуултад судалгаанд хамрагдсан иргэдийн 14.1 хувь АН, 12.3 хувь МАН, 10.1 хувь нь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэлд өгнө гэж хариулжээ. 2.Ямар намд итгэдэг вэ гэсэн асуултад иргэдийн 23.9 хувь нь бие даагчдад, 16.3 хувь АН, 12.8 хувь МАН, 11.1 хувь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл гэжээ. 3.Харин хамгийн итгэлтэй улс төрчөөр С.Ганбаатар 18 хувь, Н.Энхбаяр 6.5 хувь, Х.Баттулга 4.8 хувь байжээ.

Иргэдийн хувьд Н.Энхбаярыг илүүтэй дэмжинэ гэдгээ ч илэрхийлсэн байна. Түүнийг улс орноо их өрөөс гаргасан ачтан хэмээн дүгнэж байгаа гэнэ шүү.                      Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.