Дээр нь мань хүн Энэтхэгийн шивээс хамгийн мундаг хийдэг хүмүүсийн нэг юм. Жэйсон Жорж өөрийгөө умартдаггүй нэгэн. Мань хүн өөрийн бие дээр дэлхийн тэргүүлэгч 189 компанийн логог шивсэн байна. Жэйсон Гиннесийн амжилтын номд бичигдэхийг хүсдэг аж. Гэхдээ ингэхийн тулд мань хүн чамгүй хөдөлмөрлөх ёстой.
Өдгөө энэ залуугийн бие дээр 189 компанийн бэлгэдэл шивэгдсэн бөгөөд дээд амжилтын эзэн болж, мөнхрөхийн тулд Жэйсон бие дээрх шивээсийнхээ тоог 321-д хүргэх ёстой юм.
Жэйсон өөрөө мундаг шивээсчин хэдий ч нуруу зэрэг зарим газраа өөрийн гараар шивээс хийх боломжгүй гэнэ. Ийм тохиолдолд түүнд хамтран ажиллагчид нь тус болдог байна. Гэхдээ тэд нь мөнгө нэхдэг аж. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд энэтхэг залуу 5000 орчим доллар зарцуулаад байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn