Comment.mn

Эрүүдэн шүүх ажиллагаа хэвийн үзэгдэл болжээ

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид сэжигтэн этгээдүүдийн эрх ноцтой зөрчигдөж, эрүүдэн шүүдэг, хэрэг хүчээр тулгадаг гэсэн гомдол санал ХЭҮК-ын шалгалтаар илэрсэн гэх мэдээлэл гарч байгаа юм. Ялтнуудын гаргасан хүсэлтээр хүчээр хэрэг хүлээлгэж, эрүүдэн шүүдэг гэсэн гомдол байгаа аж. Тухайлбал, мөрдөн байцаагч сэжигтнийг хойшлуулшгүй арга хэмжээ авах нэрээр 24 цагаар хорьж, ингэхдээ прокурорт танилцуулж зөвшөөрөл авах ёстой байдаг байна.Энэ хугацааг шүүгчийн захирамжаар 72 цаг хүртэл сунгадаг. Гэтэл мөрдөн байцаагчид хойшлуулшгүй арга хэмжээ авч байна гээд сэжигтнийг баасан гаригийн орой аваачаад хорьдог гэнэ. Гэтэл шүүгчийн захирамж амралтын өдрүүдэд гарахгүй, хугацаа алддаг байна. Тиймээс Цагдан хорих газрын дарга 24 цагийн хугацаа дуусангуут суллах, үүнийг зохицуулсан заалт байх ёстойг Хүний эрхийн үндэсний комиссоос анхааралдаа авчээ. Мөн эрүүдэн шүүх байдал газар авсныг өөр нэгэн жишээгээр дурдав.

Мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар нэгэн иргэнд хулгайн хэрэг үүрүүлэхийн тулд зочид буудалд оруулж байгаад дарамталж, бороохойдож, удаан хугацаагаар өлсгөсөн тохиолдол ч гарсан байна. Мөн гэм буруугүй хүнийг 570 хоног хориод эцэст нь гурван шатны шүүхээр шүүж, гэм буруугүй нь нотлогдсон нь ч бий гэнэ.      Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.