УИХ-аас Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэцэх эсэхийг шийдэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. Тус ажлын хэсгийг дэгийн горим зөрчин байгуулсан хэмээн зарим гишүүн эсэргүүцэж байгаа хэдий ч УИХ-ын дарга З.Энхболд болон ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг нар урьдчилсан ажлын хэсэг байгуулах нь хууль зөрчөөгүй хэмээн мэдэгдэж байгаа юм.