Эх сурвалж http://www.info.mn
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон явах замд “Хөрс” худалдааны төв, Москва хорооллын урд “Тоёото Приус” маркийн автомашины тээшинд цогцос нууж явсан хэрэг гарчээ.ЦЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн Угтаал сумын харъяат 27 настай эрэгтэй Г гэгч өчигдөр ийм хэргээр саатуулагдав. Цогцсыг шалгахад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суугч 27 настай Б-гийнх байжээ. Ямар учраас цогцос машиныхаа тээшинд нуугаад авч явж байсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс эрүү үүсгэн шалгаж эхэллээ.