АНУ-ын Аризона мужийн KOLD-TV компанийн ажилтан Марк Херман ажлаасаа гарч байгаагаа мэдэгдэхийн тулд амтат бялууг ашиглажээ. Херман өөрийн идэж болдог “баримт бичиг” дээр “Энэхүү бялууг ажлаасаа гарах болсон миний албан ёсны амттай мэдэгдэл гэж ойлгож хүлээн авна уу” хэмээн бичжээ.
Сонинд өгсөн ярилцлагадаа Марк Нэшвилл рүү шинэ ажилд орохоор нүүж байгаа бөгөөд дасал болсон компаниасаа явах нь үнэхээр хүнд байгаа учраас гэнэтийн цочролыг ийм аргаар зөөллөх гэж оролдсон гэдгээ өгүүлэв. Гэвч түүний хамтран ажиллагсад явж буйд нь ихэд сэтгэлээр унасан аж.
Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/61247.shtml#sthash.Ap2uMU3d.dpuf