Өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгчид болох Месси болон Роналдо нар энэ улиралд Аваргуудын лигт оруулж байгаа гоолоороо өрсөлдөж байгаа билээ. Өчигдөр шөнө болсон “Ювентус”-ын талбайд “Реал Мадрид” зочлоход Роналдо гоол оруулж, Аваргуудын лигт 76 дахь гоолоо хийсэн. Ингэснээр Мессигээс илүү гараад байсан.
Тэгвэл өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Барселона” клуб талбай дээрээ Германы “Байерн Мюнхэн” клубыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авсан. Энэ тоглолтод Месси 77, 80 дахь минутад хоёрыг оруулснаар Аваргуудын лигийн 76, 77 дахь гоолоо оруулсан юм. Ингэснээр Роналдогийн тогтоосон рекорд ердөө нэг өдрийн настай байсныг харууллаа.
Мөн Месси энэ улиралд Аваргуудын лигт 10 гоол оруулаад байгаа бол Роналдо 9-ийг хийчихээд байна.
Эх сурвалж: www.mminfo.mn