Comment.mn

Монголын их хатдын түүхийг бүжгэн жүжгээр өгүүлнэ

Монголын их хатдын түүхийг бүжгэн жүжгээр өгүүлнэ

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эх, төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргэнэ, Сорхугтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг  хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр өгүүлэх “Монголын их хатадын туульс” бүжгэн жүжгээ энэ сарын 12-нд толилуулна.Энэхүү бүжгэн жүжигт Монголын түүхэнд төрийн түшээ болон тодорсон үзэсгэлэнт монгол бүсгүйчүүдийн тухай, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээр, ухаалаг шийдвэрүүдээс гадна бүсгүй хүний зовлон шаналал, уйтгар гунигийн тухай өгүүлнэ.

Гол дүрүүдэд Гоо маралд СТА С.Цэцгээ, Алунгоо эх-СТА Г.Уянга, Өүлэн эх-СТА Т.Ариунжаргал, Бөртэ хатанд СТА Т.Мөнхцацрал, Дөргэнэ-СТА Э.Номин, Сорхугтани хатанд СТА М.Бямбаа, Чимбайд Л.Энхболор, Самар-МУГЖ Ш.Одонтуяа, Мандухайд СТА Ж.Мандухай нар тус тус тоглох юм.

Анх  2013 онд тайзнаа тавьж байсан бөгөөд 15 удаагийн тоглолтоор 6000 гаруй үзэгчдэд хүрч байв

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.