АТГ-аас хөндлөнгийн судлаач, шинжээчдээр “Улс төр, хууль хяналтын байгууллагын хурээн дэх авлигын талаарх тесөөллийн судалгааны 2014 оны тайлан”-г гаргуулжээ. Тус тайланд “Улс төрийн намуудын авлигад автсан байдал”-ыг гаргажээ. Шинжээчдийн 65 хувь нь аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрыг авлигад автсан гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, “Улс төрийн хүрээ, хууль сахиулах байгууллагад авлига тархсан байдал”-ын жагсаалтыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар тэргүүлсэн гэсэн үг.
Тэгвэл дээрх жагсаалтад байгуулагдаад жилийн нүүр үзэж байгаа Тахарын алба сүүл мушгин орж ирсэн нь анхаарал татаж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа “Тахарын алба шиг хэрэгтэй алба байхгүй” гэсээр энэ албыг бий болгосон. Гэтэл өдгөө байгуулагдаад жилийн нүүр үзэж байгаа алба авлигад автсан байж таарах нь. Өнгөрсөн оны 12 дугаар сард Тахарын албыг татан буулгах тухай яригдахад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ч.Сайханбилэг ээ. Чи буруу улс төр хийгээд байна. Тэр намуудад сайдын суудал гаргаж өгөхийн төлөө Тахараар чи оролдоод хэрэггүй. Үнэхээр таалагдахгүй байна” гэсэн хатуухан үгийг чулуудсаар авч үлдсэн.
Тэгвэл саяхнаас дээрх албыг татан буулгах тухай яриа дахин хөндөгдөж эхэллээ. Тодруулбал, Хууль зүйн сайд Х.Дорлигжав “Тахарын албыг яаралтай татан буулгах хэрэгтэй хэмээн” “Сайдын цаг” уулзалтаар ам алдсан юм. Өөрөөр хэлбэл Хууль зүйн Х.Дорлигжав, сайд асан Х.Тэмүүжин нарын хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр асуудал ийнхүү даамжирч, батлуулж амжсан хэд хэдэн хуулийг эргүүлэн татаж дахин боловсруулах ажлыг эхлүүлснээс гадна Тахарын алба ч золиослогдох өдөр ойртож байна гэсэн үг.
Үнэн хэрэгтээ гэрч, хохирогчийг хамгаална гэж байгуулсан Тахарын алба энэ жилийн хугацаанд юу хийсэн нь тодорхойгүй. Осолтгүй л ялтнуудыг Ганц худагт хүргэж өгч харагддаг. Гэтэл хийсэн гэх ажил гарт баригдаж, нүдэнд харагдахгүй байгаа энэ үед авлигад автсан байдлаараа жагсаалтад орж ирж байгаа нь асуудал болж байгаа юм. Х.Тэмүүжин гишүүн ээ, таны байгуулж, цээжээрээ хамгаалаад байгаа алба жилийн хугацаанд авлигад идэгдчихэж. Энэ удаа та Тахарын албыг бас л цээжээрээ хамгаалах уу.
Эх сурвалж: www.info.mn