Comment.mn

“АПУ-гийн гэрээт борлуулагчийн хэрэг”-ийн мөрдөн байцаагч нарт эрүү үүсгэжээ

2014 оны 9-р сард АПУ компанийн гэрээт борлуулагчийн амь насыг хөнөөсөн гэх олныг цочроосон хэрэг гарсан. Энэхүү хэргийг шалгаж байсан Улаанбаатар хотын цагдаагийн Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тодорхой албан тушаалтнууд гэмт этгээдийг барьсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан. Гэвч тухайн хэрэгт тулган мэдүүлсэн, онц хүнд гэмт хэрэгт татан оролцуулсан, эрүүдэн байцаасан гэх мэт хууль зөрчсөн үйлдэл гаргасан хэмээн сэжигтнүүдийн өмгөөлөгч нараас  холбогдох байгууллагуудад гомдол гаргажээ. Энэ дагуу тухайн хэргийг хянаж байсан хяналтын прокурор болон Улаанбаатар хотын цагдаагийн Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Баярсайхан тэргүүтэй хэргийг мөрдөн шалгаж байсан ажлын хэсэгт улсын ерөнхий прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж : zone.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.