Comment.mn

Шүүгчид хэдэн төгрөгийн цалин авдаг вэ


 

Шүүгчийн цалинг Шүүхийн Ерөнхий зөвлөл дур мэдэн нэмсэн гэх асуудал нийгэмд багагүй хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа. Уг нь хуулиар УИХ шүүгчдийн цалинг нэмэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэвч ШЕЗ, тус байгууллагын дарга дур мэдэн шийдвэр гаргасан нь УИХ-аас дээгүүр эрх мэдэлтэй байна гэх утга бүхий мэдэгдлийг УИХ-ын дарга З.Энхболд нэг биш удаа чуулганы үеэр хэлсэн.

 

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллага нь Шүүхийн Ерөнхий зөвлөл юм хэмээн тодорхой бичсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл Шүүхийн Ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө УИХ-ын даргаас ийнхүү зэмлэл хүртсэн гэж харах хүмүүс бий.

 

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс үүргийнхээ хүрээнд Монгол Улсын төсвийн тухай хуульд нийцүүлээд, батлагдсан төсөвтөө багтаагаад шүүгчдийнхээ цалингийн асуудлыг сүүлийн хоёр жил шийдвэрлэжээ. Харин 2015 оны улсын төсвөөс шүүгчдийн болон шүүхийн захиргааны ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд зориулж 15 тэрбум төгрөг нэмж баталсан байна. Гэхдээ нийгэмд яригдаж байгаа шиг шүүгчид 8 сая төгрөгийн цалин аваагүй гэнэ. Шүүгчдийн цалин 2,7 саяас 3,3 сая төгрөгийн хооронд байгаа.

 

Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч 3,3 сая төгрөг, анхан шатны шүүхийн шүүгч 2,7 сая төгрөгийн үндсэн цалин авч байгаа аж. Үүнээсээ татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд үндсэндээ анхан шатны шүүхийн шүүгч бол 2,3 сая төгрөгийн цалин авдаг гэнэ.

 

А.Ханд

Эх сурвалж: www.new.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.