Comment.mn

Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль 2016 оноос хэрэгжинэ


Иргэд сар бүр эрүүл мэндийн даатгалд тодорхой хэмжээний мөнгө төлдөг. Жилдээ 60 гаруй тэрбум эрүүл мэндийн даатгалд хуримтлагддаг гэсэн тооцоо бий. Гэтэл үр шимийг хүртдэг иргэн цөөн. Харин эрүүл мэндийн шинэ хуулиар эрүүл мэндийн даатгалын мөнгө иргэдэд хүртээмжтэй болох нь ээ.

Өнөөдрийн нийгэмд  улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар эмчлүүлэх өвчтөн, нийтийн тээвэрт виза картаар зорчих оюутан 2 адилхан нүд үзүүрлэгддэг гэхэд болно. Бүтэн сар эмнэлгээр яваад олигтой үйлчилгээ авч чадсангүй гэх гомдлыг улсын аль нэг эмнэлэгт ороод  л сонсоно.Тэгвэл энэ байдал ирэх жилээс дуусгавар болох юм байна. Тодруулбал 2016 оны 1 сарын нэгнээс хэрэгжиж эхлэх эрүүл мэндийн даатгалын хуулийэ дагуу иргэн бүр эрүүл мэндийн даатгалын цахим карттай болно. Ингэснээр картанд даатгалын мөнгө тогтмол орох болно. Харин иргэн үйлчүүлэх эмнэлгээ өөрөө сонгож эрүүл мэндийн цахим картаараа төлбөрөө хийх юм. Мөн эрүүл мэндийн картанд өвтөний түүх бүтнээрээ хадгалагдах юм.

Карттай болсноор төрийн эмнэлэг үйлчүүлэгчээ татахын тулд үйлчилгээгээ сайжруулахын зэрэгцээ иргэд чанартай үйлчилгээ авдаг тогтолцоо бүрдэнэ. Одоогоор эрүүл мэндийн даатгал төлдөг атлаа тодорхой хэмжээний мөнгө төлж хувийн эмнэлгийг зорьдог иргэдийн гол шалтгаан нь үйлчилгээний чанар хүнд суртал байдаг.

Одоогоор эрүүл мэндийн картанд сард хэдэн төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй байх нь тодорхойгүй байгаа. Гэхдээ төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний төлбөрт оношийн бүлэг өртгийн жингээс хамааран 116 400-643 272 төгрөгийг ЭМД-н сангаас төлдөг байна.

Эрүүл мэндийн даатгалын шинэ хуультай холбоотой 30 гаруй хууль боловсруулж байгаа. 7-р сарын нэгэнд хууль хүчин төгөлдөр болж ирэх оны нэг сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм. Үүнээс гадна иргэн та эрүүл мэндийн даатгалын эрхээ ашиглахгүй бол гэр бүлийн хүндээ шилжүүлэх эрхтэй болно гэсэн.

А.Дөлгөөн

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.