Comment.mn

Олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа Монгол улсын иргэд


Монгол улсын 9  иргэнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.  Тэдний дийлэнхийг нь Монголын хуулийн байгууллагаас эрэн сурвалжлах хүсэлт гаргажээ.  Ингээд  Монгол улсын иргэд ямар хэргээр эрэн сурвалжлагдаж байгааг  хүргэе.

Т.Анезыг хулгай хийсэн хэргээр Монголын  талаас эрэн сурвалжлах хүсэлт гаргажээ.  Т.Анез нь 1988 онд Баян-Өлгий аймагт төрсөн байна.

Т.Еркин хэмээх  1985 онд төрсөн эрийг  интерполоор эрэн сурвалжилж байна.  Монгол улсын хууль сахиулах байгууллагаас түүнийг  хулгайн хэрэгт сэжиглэн эрэн сурвалжлах хүсэлт гаргаад байгаа юм.

Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа дараагийн хүн нь  Б.Хуяг хэмээх  1978 онд төрсөн хүн юм.  Монголын хууль сахиулах байгууллагаас түүнийг эрэн сурвалжлах хүсэлтийг интерполд гаргасан.  Өмч завшсан болон залилан хийсэн хэрэгт түүнийг шалгах юм.

Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг интерполоор эрэн сурвалжилж байгаа.  Тэрбээр  ахынхаа ял авсан хэрэгт хамааралтай гэгдэж байгаа бөгөөд түүнийг ийнхүү олон улсад эрэн сурвалжлах хүсэлтийг  Монголын талаас гаргасан юм.

Т.Аятунгаа. Охиноо  алдсан  хэмээн  мэдэгдээд байгаа тэрбээр 1991 онд төрсөн. Түүнийг хүүхэдтэй зүй бусаар харьцсан хэргээр эрэн сурвалжилж байгаа. Одоог хүртэл түүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэрбээр эх орондоо байгаа. Т.Аятунгааг  Филиппин улсын хууль сахиулах байгууллагын хүсэлтээр эрэн сурвалжилж байгаа.

Б.Солонго. 1968 онд төрсөн түүнийг  хүүхэдтэй зуй бусаар харьцсан хэргээр  эрэн сурвалжилж байгаа.  Б.Солонго нь  Т.Аятунгаагийн ээж юм.

Ц.Гансүх. 43 настай түүнийг хүн аминий хэрэг болон бусдын биед гэмтэл учруулсан хэргээр  эрэн сурвалжилж эхэлжээ. Ц.Гансүх нь 1.55м өндөртэй, 01/06/1971 төрсөн, Төв аймгийн  Мөнгөнморьт сумын  харъяат. Түүнийг Монгол улсын хуулийн байгууллагын зүгээс  эрэн сурвалжлах хүсэлтийг интерполд илгээсэн байна.

С.Энхчимэг. 42 настай.  Дорноговь аймагт төрсөн тэрбээр өмч шамшигдуулсан хэргээр  шалгагдаж байгаа.  Түүнийг Монголын талаас  эрэн сурвалжлах хүсэлт гаргасан.

Г.Нэргүй.  эмэгтэй, 36 настай.  Түүнийг Монголын талаас  эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. Архангай аймагт төрсөн Г.Нэргүйг төсвийн мөнгөнөөс “идэж уусан” хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Тэднийг аль нэг улсад яллах гэмт хэрэг үйлдсэн нь баригдаж,  яллахаар ял төлөвлөсөн байгаа болохоор ийнхүү олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа юм.

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.